Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үндсэн хөрөнгийн гүйлгээг дэлгэрэнгүй бүртгэж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, холбогдох тайлан мэдээллээр удирдлагуудыг хангах

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгссөн
  • НББ-ийн ERP програмын талаар ойлголттой
  • НББ-ийн тооцооллын загварыг ойлгож, холбогдох мэдээллийг боловсруулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн 
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Байгууллага хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын хэрэглэгчдэд үйлчилгээний стандартад нийцсэн, хурдан шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлж, харилцагч байгууллагуудын сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Ачаалал, чанар хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системүүдийн чанар ачааллыг тогтмол хянах, холбогдох тайлан мэдээллийг бэлтгэх, системүүдийн чанар ачааллын стандарт утгыг тодорхойлох, холбогдох дүрэм журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • SQL, API, Monitoring tool, NoSQL талаар мэдлэгтэй, бусад програмчлалын хэлүүд дээр script бичих чадвартай бол давуу тал болно
Программ хөгжүүлэгч (Front-End)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг автоматжуулах, түүнд ашиглагдах програм хангамжуудыг боловсруулах

Тавигдах шаардлага:

  • Компьютерийн програм хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Oracle/Mysql өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай   
Ээлжийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвд хандсан хэрэглэгчдийг үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах.

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Сонсгол болон чихний ямар нэгэн зовиургүй байх
Программ хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэмжээнд ашиглагдаж буй програмын хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Шинэ төгсөгч байж болно/
  • Компьютер, програм хангамжийн талаар мэдлэгтэй Багаар ажиллах чадвартай
Мобайл аппликейшн хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

  • Мобайл апликейшн хийх
  • Хийгдсэн байгаа апликейшнд засвар өөрчлөлт оруулах, сайжруулалт хийх
  • Вебийн хөгжүүлэлтэнд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр гадаад/дотоодын их дээд сургууль төгссөн
  • Мобайл апликейшн хөгжүүлэлтийн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүний нөөцийн менежментийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, газар, нэгжийн удирдлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой /Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Ажлыг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай /баг удирдаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Нөхцөл байдалд тохирсон шийдэл гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, дасан зохицох чадвар сайтай
  • MS оффисын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
IP сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа IP сүлжээний тасралтгүй хэвийн ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи чиглэлээр төгссөн
  • Router, switch болон firewall -той ажиллах чадвартай
  • TCP/IP, routing протоколын талаар мэдлэгтэй
  • MPLS технологийн талаар мэдлэгтэй
  • Сүлжээний дизайны болон аюулгүй байдлын талаар мэдэгтэй
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux/Unix үйлдлийн системд ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оптик сүлжээний техникийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, өргөтгөлийн ажлыг стандартын дагуу чанартай богино хугацаанд гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелын онолын мэдлэгтэй
  • Хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
  • Биеийн хүчний ажил хийх боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
Медиа маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Jig Jug платформын маркетингийн төлөвлөгөө гаргах, өдөр тутмын мэдээлэл хүргэлт, тэмцээн уралдааны мэдээлэл хүргэлт, маркетингийн төлөвлөгөө гарган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Судалгаа хийх, төлөвлөгөө боловсруулах, илтгэн танилцуулах чадвартай
  • Найруулан бичих чадвартай
  • Англи хэлнээс орчуулан бичих чадвартай
  • График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
  • Цахим спортын талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Өмнөговь/
Суурин төлөөлөгчийн газрын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан аймгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, орон нутгийн хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч, өрхийн хэрэглэгч нартай хамтран ажиллах, зах зээлээ тэлэхэд чиглэсэн бодлого, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага, худалдааны менежмент, санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр туршлагатай
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Орон нутагт урт хугацаагаар суурьшин ажиллах боломжтой /Дорноговь/
Дамжуулах сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үүрэн холбооны бааз станцын дамжуулах шугамын ашиглалт үйлчилгээний хэвийн найдвартай ажиллагааг хангах, өргөтгөл шинэчлэлийн ажилд оролцож чанартай гүйцэтгэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Утасгүй холбоо, харилцаа холбооны чиглэлээр төгссөн
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • IP сүлжээний талаар мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Програмчлал, database дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан технологийн болон оффисын сүлжээний бодлого төлөвлөлтийг хариуцан хийх, хэвийн найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн сүлжээ, Холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Сүлжээний онолын болон практикийн мэдлэгтэй
  • Сүлжээний тоног төхөөрөмж, дэд бүтэц дээр ажиллах чадвартай
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата өгөгдөл дээр судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргаж танилцуулах, шинэ санал гаргах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Эдийн засаг, Математик загварчлал, Статистикч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Зах зээлийн судалгаа болон санхүүгийн тооцоолол хийх чадвартай
  • Өгөгдөл дээр анализ хийх чадвартай
  • MS office дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • BI tools ашиглах чадвартай бол сайн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Програмчлалын хэлний (SQL, R, Python) анхан шатны мэдлэгтэй бол сайн
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачлагатай
Борлуулалт, маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын зах зээлд эзлэх байр суурь, байгууллагын борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хариуцсан багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулан, ажилтнуудад ажил үүргийн чиглэл өгөх, хяналт тавих, борлуулалтын болон шинэ хэрэглэгчийн төлөвлөгөөг биелүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээг өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгаж урт хугацаанд хадгалах. Маркетингийн төлөвлөлт бодлогын хүрээнд компанийн имидж болон бүтээгдэхүүн, үйлчилгээ брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ /борлуулалт, маркетинг/, чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан бол давуу тал болно
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах, түүний талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй
  • Бичиг баримт боловсруулах, гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Тооцоо судалгаа хийх, төсөв, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах идэвх санаачилгатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн/ MS Office/

Үндсэн сүлжээ ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үндсэн сүлжээний төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, ашиглалт үйлчилгээг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн сүлжээний инженер, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Linux, Unix үйлдлийн системийн талаарх мэдлэгтэй
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • Мэдээллийн сүлжээний сертификаттай бол давуу тал болно
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
SWO инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах. Хариуцсан програм хангамжтай холбоотой хэрэглэгчдийн гомдлыг шийдвэрлэх, асуудлын гол шалтгааныг тодорхойлох, засах, цаашдын сайжруулалтуудыг тодорхойлж шинэчлэлтүүдийг хөгжүүлэлтийн багуудтай хамтран хийж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээ, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, систем, сервер үйлдлийн системийн талаар мэдлэгтэй
  • Linux орчинд админ түвшинд ажиллах чадвартай
  • Java програмчлалын мэдлэгтэй
  • Microservice архитектурын мэдлэгтэй
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Критикал сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Програм хөгжүүлэлтийн инженер (Веб хөгжүүлэгч)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаа, хэрэгцээ шаардлагын дагуу дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Объект хандалтат програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle/MySQL/MSSQL-ийн зохих түвшний мэдлэгтэй
  • RESTful API талаар зохих мэдлэгтэй
  • Angular, Vue, React фрэймворк ашиглах чадвартай
  • Git (Version Control) мэддэг бол давуу тал болно
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй