Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Үйлчилгээ, контент, идэвхжүүлэлтийн маркетингийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж гүйцэтгэх, дижитал маркетингийн сувгуудыг хариуцаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Маркетингийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгүүлч чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Маркетингийн судалгаа хийх, мэдээлэлд шинжилгээ хийх чадвартай
  • Маркетингийн оновчтой мессеж боловсруулах болон найруулан бичих ур чадвартай
  • Дизайны програмын анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Дижитал маркетинг, Сошиал медиа сувгуудын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Хүний нөөцийн менежер

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хариуцсан бизнесийн хүрээнд хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, хариуцсан багийг удирдлагаар хангах, үр дүнтэй хамтран ажиллах, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн /хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Хүний нөөцийн тодорхой нэгж, хэсгийг удирдан зохион байгуулж ажилласан туршлагатай 
  • Ажлыг оновчтой төлөвлөх, нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах өндөр ур чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог, бүтээлч сэтгэлгээтэй, дасан зохицох чадвар сайтай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

 

Хүний нөөцийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Группийн болон компанийн хүний нөөцийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Аливаа зүйлийг хурдан сурч өөрийн болгодог
  • Бүтээлч сэтгэлгээтэй

 

Борлуулалтын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн судалгаа хийж түүнд тулгуурласан шинэ эрэлт хэрэгцээг тодорхойлох, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагчидтай үр дүнтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баг удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /бусад гадаад хэл давуу тал болно/
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай

 

Экспериенс хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээг хийх, дүгнэлт гаргах, шинэ суваг хөгжүүлэлтийн судалгаа шинжилгээг хийж өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх, борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэлийг үнэлж тайлагнах

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн чиглэлээр төгссөн
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хэрэглээний програмууд болон Adobe Acrobat, Power Point, Visio г.м программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
Орон нутгийн бүсийн борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Орон нутгийн зах зээлд тохирсон мобайл үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, хариуцсан бүсийн ажилтнууд болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн
  • Тайлан мэдээлэл боловсруулах, анализ хийх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Төлөвлөн зохион байгуулах ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Түрээсийн төсвийг боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих. Цахилгааны төлбөрийн хүсэлт хүлээж авах, хянах, заалт, ваучер бүртгэх ажлыг Санхүүгийн газартай хамтран ажиллаж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:

  • Цахилгаан, электроник, санхүү, мэдээллийн технологи, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Тайлан тооцоо гаргах чадвартай
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Илтгэн танилцуулах ур чадвартай
Сургалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго / үүрэг:

Ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлон сургалт зохион байгуулж, ажилтнуудын мэдлэг ур чадварыг стандарт түвшинд хүргэж ажиллах, тайлан мэдээг гаргаж, удирдлагын багийг үнэн зөв мэдээллээр тасралтгүй шуурхай хангаж ажиллах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Зохион байгуулах, төлөвлөх, асуудлыг боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Судалгаа хийх, илтгэн танилцуулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дата аналист

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн бизнесийн ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн зорилго зорилтыг төлөвлөх, хэрэгжилтийг хянах, сайжруулах, удирдлагын багт үндсэн чиг үүргийн хүрээнд оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлагын чиглэлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын R, Phython хэлийг мэддэг бол давуу тал болно
Ханган нийлүүлэлтийн албаны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нийлүүлэгчийн сонгон шалгаруулалт, үйл ажиллагааны сайжруулалт, худалдан авалтын стратеги зэрэг компанийн хэмжээн дэх ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Стратеги төлөвлөгөө боловсруулах, үр дүнд хүргэх, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслийг ашиглах чадвартай
  • Бараа материал, худалдан авалт, агуулах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдах албаны ажлын байранд 3-аас дээш жил ажилласан туршлагатай
Дижитал маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн имидж болон бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа, дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, сошиал медиа болон дижитал маркетингийн шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр төгссөн
  • Дижитал маркетинг, SEO, Google analytics, WordPressийн талаар мэдлэгтэй
  • Гар утас, гар утасны аппликейшн талаар өндөр мэдлэгтэй, идэвхтэй ашигладаг
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, After effects ашиглах чадвартай, сошиал медиа маркетингийн  чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Орчуулгын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

LookTV, IPTV платформуудад шинээр нэмэгдэн орж буй контентийн хадмал бэлтгэх, орчуулгын ажлыг хянан засварлах

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Монгол хэл бичиг, найруулгын ахисан түвшний мэдлэгтэй
  • Контентын орчуулга хийж байсан бол давуу тал болно
Дэд бүтцийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сайтууд болон төхөөрөмжийн байрны цахилгаан тэжээл, агааржуулалт, гал унтраах систем, цамхаг, нөөц эх үүсвэрийн хэвийн найдвартай ажиллагаа болон орчны хэвийн байдлыг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгаан, электроник, харилцаа холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Хайгуул судалгаа , гэрээ хэлэлцээр хийх чадвартай
  • DC 48В болон АС 0.4кВ хүртэлх хүчдэлийн цахилгаан байгууламжид ажиллах
  • Autocad эсвэл зургийн программ дээр ажиллах чадвартай
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Өндөрт ажиллах боломжтой
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Жолооч техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Инженер техникч нарыг гэмтэл саатал гарсан, төлөвлөгөөт ажлын үед мөн ажлын бус цагаар болон амралтын өдрүүдээр инженер техникч нарыг ажил үүргээ цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэхэд авто машинаар хангах

Тавигдах шаардлага:  

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Шилэн кабелийн онолын мэдлэгтэй
  • D ангилалтай бол давуу тал болно
  • Механик машин жолоодож байсан туршлагатай 
Орон нутгийн байгууллага хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Техникийн газартай хамтран орон нутагт байгууллагын хайгуул төлөвлөх, байгууллагын бизнесийн газар болон борлуулалт, үйлчилгээний газрын орон нутаг дахь байгууллагуудын холболтыг хийх, багц өсгөх бууруулах, IP нэмэх хасах, дотоод сувагчлалд зөвлөгөө өгөх, шийдэл олох, гомдол шийдвэрлэх

Тавигдах шаардлага:  

  • Сүлжээний инженер мэргэжлээр төгссөн
  • Unix, Windows server анхан шатны мэдлэгтэй
  • Дотоод сувагчлал болон холболтод шийдэл гаргах чадвартай
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
  • Cisco мэргэжлийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
Програм хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны програм хангамжуудыг боловсруулах, хөгжүүлэлт хийх, автоматжуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Програм хангамж мэргэжлээр төгссөн
  • Програмчлалын хэлний зохих мэдлэгтэй /Java, Javascript, PhP, C/C++ гэх мэт/ Дatabase-тэй холбогдож, Client & Server орчны програм хангамжийг боловсруулах чадвартай
  • Web програмчлалын мэдлэгтэй Servers/Platforms-ийн мэдлэг туршлагатай
Харилцагчийн төвийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Харилцагчийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах
  • Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Борлуулалтын идэвхжүүлэлт хийх
  • Хүний нөөц бэлтгэх, сургах
  • Аливаа асуудал, гомдол шийдвэрлэх
  • Журам, заавар, гарын авлага боловсруулах, шинэчлэх
  • Үйл ажиллагаа автоматжуулах санал санаачилга гаргах, тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Банк, Нягтлан бодох бүртгэлийн, Зээлийн програмууд болон бусад хэрэглээний програмуудыг ажил хэрэг саадгүй явагдах хэмжээнд бүрэн эзэмшсэн
  • Банк санхүү, Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Бакалавр зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Манлайлах ур чадвартай
  • Багаар хамтран ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Зээлийн болон санхүүгийн шинжилгээ хийх чадвартай
  • Маргаан, асуудлыг илрүүлж, шийдвэрлэх чадвартай
  • Тоон мэдээлэлд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай
  • Үйл ажиллагаа автоматжуулах, дахин загварчлах чадвартай
Техник хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын дотоод сүлжээ, техник хэрэгслийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах, ажилтнуудад мэдээлэл технологийн тусламж, засвар үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Компьютерийн техник хангамж болон Электроник инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн техник хангамж, принтер, скайнер болон банкинд ашиглагддаг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, засварлах чадвартай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Орчин үеийн техник, технологийн чиг хандлагыг мэддэг
  • Асуудал боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
  • Нягт нямбай, ажилдаа идэвхи санаачилгатай, хариуцлагатай, ачаалал даах чадвартай, шинийг эрэлхийлэгч 
Суурьлуулалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөв хүргэж хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх хүрээнд програм хангамжийн суурилуулалт, холболт болон засвар үйлчилгээг стандартад нийцүүлэн хүргэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, сүлжээний инженер, техник хангамж чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Техник төхөөрөмжүүд дээр тохиргоо хийж чаддаг байх Сүлжээний талаарх мэдлэгтэй байх
  • Үйлдлийн системийн мэдлэгтэй байх
  • Шинэ систем, програм сурах, дэмжих чадвартай
  • Програмчлалын хэлний суурь мэдлэгтэй /Java, Javascript, Php./
Систем хөгжүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн дотоод хэрэгцээнд зориулсан Veritech ERP системийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хариуцах, бизнес архитектурын шаардлага боловсруулах, шаардлагын дагуу хөгжүүлэлт, тохиргоо хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, Програм хангамж чиглэлээр төгссөн
  • Системийн загвар, шийдэл хурдан ойлгох чадвартай
  • Алгоритмын суурь мэдлэг сайтай
  • DB-ийн ерөнхий суурь мэдлэгтэй
  • SQL query бичих чадвартай (MSSQL, MySQL, Oracle)
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй (Java, Javascript and PHP)
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй