Санхүүгийн шинжээч
Ажлын байрны зорилго/ үүрэг:
Kомпанийн бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, үр ашигтай зохион байгуулах
Тавигдах шаардлага:
- Санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
- Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
- Мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Шинэ санал санаачилга гаргах чадвартай
- Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай