Ресепшн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийг зорин ирж буй зочдыг чиглүүлэх болон холбогдох ажилтнуудтай холбох, ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийг алдаагүй зөв гаргах, оффисийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Ангил хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компютерийн хэрэглээний програмуудыг /Word, Excel/ ашиглах чадвартай
Програм хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг автоматжуулах, түүнд ашиглагдах програм хангамжуудыг боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн програм хангамж чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Oracle/ mysql өгөгдлийн сангийн мэдлэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
Систем хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, гэмтэл сааталд хяналт тавих.

Тавигдах шаардлага:  

  • Холбооны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Сансрын холбоо болон телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, түүнд ажиллах төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар мэдлэгтэй
  • Цахилгаан тэжээлийн мэдлэгтэй
  • Интернэт дотоод сүлжээний зохих мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Контент төлөвлөлтийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Контентын зах зээлийн судалгаа хийж, бизнес төлөвлөгөө гаргах, датан дээр үндэслэн борлуулалтыг өсгөх ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /Санхүүгийн менежмент, кино урлагийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Гэрээ, хэлцэл хийх чадвартай
  • Санхүүгийн тооцоолол хийх, төлөвлөгөө гаргах чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Киног чин сэтгэлээсээ сонирхож судалдаг бол давуу тал болно
Сошиал медиа мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, маркетингийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Судалгаа хийх, дүгнэлт боловсруулах чадвартай
  • Найруулан бичих ур чадвартай
  • Сошиал медиа маркетинг эсвэл дижитал маркетингийн чиглэлээр ажиллаж байсан, камертай харьцах чадвартай болон Photoshop, After Effects дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
PR мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Юнител Группийн корпорэйт нэр хүндийг өсгөх, бизнесийн гүйцэтгэлийг хангах чиглэлд бүхий л төрлийн зар сурталчилгааны агуулга боловсруулж, гүйцэтгэлийг хийх, хянах.

Тавигдах шаардлага:  

  • Сэтгүүл зүйн мэргэжлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй
  • Бүхий л төрөл ( телевизийн реклам, нэвтрүүлэг, сошиал медиа-ийн бүх төрлийн контент, хэвлэлийн мэдээ, ярилцлага, хэвлэмэл танилцуулга…)-ийн сурталчилгааны агуулга
  • боловсруулах чадвартай
  • Бэлэн боловсруулсан сурталчилгааг хянан засварлах чадвартай
  • Гэрээ, бичиг баримт боловсруулах чадвартай
Урамшуулал төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Систем дээр байнгын болон цаг үеийн шинжтэй урамшууллуудыг хөгжүүлэх, хэвийн найдвартай байдлыг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, систем, програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн
  • Java програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux үйлдлийн системийн анхан шатын мэдлэгтэй
  • Өгөгдлийн сан зохион байгуулах чадвартай.
Сүлжээ хяналтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, гэмтэл сааталд хяналт тавих, мэдээлэл хүргэх.

Тавигдах шаардлага:  

  • Холбооны инженер, сүлжээний инженер чиглэлээр төгссөн
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ээлжээр ажиллах боломжтой
Үндсэн сүлжээ ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үүрэн болон суурин сүлжээний яриа, дата үйлчилгээний үндсэн сүлжээний төхөөрөмжийн найдвартай хэвийн ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Сүлжээний инженер, холбооны инженер чиглэлээр төгссөн
  • IP сүлжээний талаар ахисан түвшний мэдлэгтэй
  • Linux/Unix үйлдлийн системийн талаар мэдлэгтэй
  • Үүрэн сүлжээний ажиллах зарчим болон онолын мэдлэгтэй
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Python болон Java хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
  • Oracle/PostgreSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Системийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ, дэд бүтэц төлөвлөлт, нэвтрүүлэлт, сайжруулалт болон түүн дээрх системүүдийн хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи, мэдээллийн систем, сүлжээ, програм хангамж чиглэлээр төгссөн
  • Мэдээллийн технологийн дэд бүтэц, систем, сервер үйлдлийн систем, түүн дээрх сервисүүд дээр ажиллах чадвартай
  • Shell script, perl, python зэрэг хэлийг ашиглан процесс автоматжуулалт хийх чадвартай
  • Виртуалчлалын технологиудын талаар дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Биллингийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Биллинг системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, системийн өргөтгөл, төлөвлөлт болон сайжруулалтуудыг хийх, үйлчилгээний шийдлийг боловсруулах, бүтээгдэхүүн урамшууллын тохиргоог хийж, хөгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Програм хангамжийн мэргэжлээр төгссөн
  • Oracle/MySQL өгөгдлийн сангийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Java, Java EE, PHP, C#, Node JS, Angular гэх мэт програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төлбөр тооцооны болон нэмэлт үйлчилгээний системүүдийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, компанийн үндсэн болон нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээний техник шийдлийг төлбөр тооцооны болон бусад системд нэвтрүүлэх, шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Харилцаа холбоо, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр төгссөн
  • Linux/UNIX, SQL, Oracle, shell script-ийн өргөн мэдлэгтэй
  • TCP/IP сүлжээ болон сүлжээний төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй
  • Тооцоо судалгаа хийх чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дата инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын төрөл бүрийн системүүдийн датаг нэг өгөгдлийн санд төвлөрүүлэн цуглуулж, шаардлагатай бүтцэд хувирган дата хэрэглэгчдийг хэрэгцээт өгөгдөл, мэдээллээр хангаж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамж, компьютерын ухаан, өгөгдлийн ухаан (Data science), хэрэглээний математикийн чиглэлээр төгссөн
  • Өгөгдлийг шинжлэх, анализ хийх чадвартай
  • Датабааз дээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Датабэйс (Oracle, PostgreSQL, MySQL) stored procedure бичих чадвартай бол давуу тал болно
  • BI програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно