Ахлах аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эрсдэлд суурилсан, бодитой, хараат бус баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, компанийн бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамгаалах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологи, Эрсдэлийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкинд бүх төрлийн аудит (зайны, газар дээрх, гэнэтийн, IT) хийж үзсэн туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцааны ур чадвар сайтай
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго, зорилтуудад нийцүүлэн зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оновчтой байршуулах, хөгжүүлэх, үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулах, маркетингийн дижитал суваг, платформуудыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, менежмент, бизнес удирдлагын чиглэлийн мэргэжилтэй
  • Бизнесийн байгууллагад маркетингийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан.
  • Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Маркетингийн дижитал, суваг платформуудыг удирдах чадвартай
  • Маркетингийн мэргэжлийн туршлага мэдлэгтэй (бодлого стратеги төлөвлөлт, хөгжүүлэлт, менежмент, хяналт)
  • Маркетингийн шинэ дижитал хэрэгслүүдийг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
  • Бичиж найруулах чадвартай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах
  • Англи эсвэл өөр хэлний дундаас дээш түвшинтэй
PR менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго, зорилтуудад нийцүүлэн компанийн эерэг имиджийг олон нийтийн дунд бүрдүүлэх, компаниас гарч буй мэдээ мэдээллийг олон нийтэд оновчтой хүргэх, брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааны нийтлэл, текст боловсруулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Бизнес удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй
  • Маркетинг болон ПР чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан.
  • Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • ПР мэдээ, мэдэгдэл, нийтлэл бичиж найруулах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Зохион байгуулах, олон нийттэй харилцах
  • Бүтээлч, санаачлагатай
  • Медиа төсөв, төлөвлөлт хариуцан ажиллах чадвартай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Удирдах, чиглүүлэх, зааж сургах
  • Англи эсвэл өөр хэлний дундаас дээш түвшинтэй
Маркетингийн мэргэжилтэн (Дижитал суваг)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Маркетингийн дижитал суваг, платформуудыг хариуцан ажиллах, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дижитал кампанит ажлыг төлөвлөх, хэмжигдэхүүнд дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох.

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, менежмент, бизнес удирдлагын чиглэлийн мэргэжилтэй
  • Банк, санхүүгийн байгууллагад маркетингийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Маркетингийн дижитал суваг, платформуудыг удирдаад явах чадвартай
  • SEO хэрэгжүүлж, гүйцэтгэх чадвартай
  • Маркетингийн шинэ дижитал хэрэгслүүдийг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
  • Бичиж найруулах чадвартай
  • Бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Англи эсвэл өөр хэлний дундаас дээш түвшинтэй
Контент маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Брэндийн өнгө төрхөд нийцсэн контентын стратеги төлөвлөж хэрэгжүүлэх
  • Кампанит ажлын хүрээнд сурталчилгааны контент санаа, концепт гаргаж хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Бизнесийн удирдлага, маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр төгссөн
  • Танилцуулга бэлтгэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй, хариуцлагатай
  • Art direction мэдлэгтэй
  • Видео зохиол бичих чадвартай
  • Контент төлөвлөгөө гаргах чадвартай
  • Copywriting ур чадвартай
  • Дизайн ур чадвартай бол давуу тал
Зээлийн эрсдэлийн шинжилгээ, хяналт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зээлийн саналд эрсдэлийн дүгнэлт өгөх, санхүүгийн шинжилгээг хянах, зээлийн эрсдэлийг үнэлэх стандартыг хэрэгжүүлэх, зээлийн хяналтын тайланг бэлтгэх, танилцуулах, зээлийн хороог үр дүнтэй зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Зээлийн эрсдэлийн шинжээч чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, хурдан суралцах, бусадтай хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Чиг үүргийн үйл ажиллагааг дэмжих шинэ технологи, програм системүүдийн ажиллагаа, боломжийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх сонирхолтой
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Тусгай актив хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Зээл, түүнтэй адилгтан тооцох активыг төлүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээлэлд шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, асуудалд шийдвэр гаргах ур чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, хурдан суралцах, бусадтай хамтран ажиллах харилцааны ур чадвартай
  • Албан бичиг төлөвлөх, боловсруулах, танилцуулах ур чадвартай
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Тус чиглэлээр 2 болон түүнээс дээш ажиллаж байсан болон эрх зүйч эсхүл хуульч мэргэжилтэй бол давуу тал болно
Хянан нийцүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хянан нийцүүлэлтийн удирдлагын тогтолцоог бий болгох, холбогдох бодлого, журмуудыг боловсруулах, хянах, танин мэдүүлэх, хэрэгжилтийг хянах, хангуулах, тайлан мэдээ бэлтгэх, хянах.

Тавигдах шаардлага: 

• Хянан нийцүүлэлтийн засаглал, бодлого боловсруулах, тайлагналт, хяналтын чиглэлд 3 болон түүнээс дээш жил банк, санхүү, төрийн байгууллагад ажилласан
• Хянан нийцүүлэлт, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (MУТС) -тэй тэмцэх тогтолцооны бодлого, журам, зааврыг боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
• Үйл ажиллагааг хялбарчлах, боловсронгуй болгох чиглэлд технологийн шийдлийг боловсруулах, тодорхойлох чадвартай
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

Санхүүгийн мэргэжилтэн-Арилжаа

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Позици удирдлага, Валют арилжаатай холбоотой ажлыг хариуцах

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай.
  • Банкны бүртгэлийн талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (Microsoft)
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно 
Санхүүгийн мэргэжилтэн-АПУ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мөнгөний захын удирдлага (ЗБН, носро, лоро дансны удирдлага), Хөрвөх хөрөнгийн удирдлага, Зээл болон эх үүсвэрийн хүүний удирдлага (Суурь хүү, Дотоод хүү, эх эх үүсвэрийн хүү), Балансын бүтэц тодорхойлох болон удирдлага

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Эдийн засгийн загвар зохиох чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно
Санхүүгийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Орлого, зардлын хуваарилалт (дотоод хүү, үйл ажиллагааны зардал г.м), бүтээгдэхүүний өгөөж, нэгжийн өгөөж, борлуулалтын ажилтны өгөөж

Тавигдах шаардлага: 

  • Банк, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Tableau BI, Power BI, Oracle BI ажилладаг байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Санхүүгийн мэргэжилтэн-Төлөвлөлт

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төсөв төлөвлөгөө боловсруулах, төсөв төлөвлөгөөний гүйцэтгэл, өдөр бүрийн санхүүгийн тайлан, Монгол банкны тайлан, Сангийн яамны тайлан, бусад санхүүгийн байгууллагад өгөх тайлангууд, сарын эцсийн санхүүгийн дэлгэрэнгүй тайлан (MIS)

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Tableau BI, Power BI, Oracle BI ажилладаг байх
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
Картын гүйлгээний мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Картын гүйлгээний хяналт, төлбөр тооцоог гүйцэтгэх, тооцоо нийлэх
Банкны цахим төлбөр тооцоо, гүйлгээнд хяналт тавих, тооцоо нийлэх

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Картын систем, процессингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Дотоод төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны дотоод гүйлгээ, төлбөр тооцоонд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
Банк хоорондын төлбөр тооцооны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Монголбанкаар дамжуулан банк хооронд хийгдэх банкны болон харилцагчийн төлбөр тооцоо болон нөөцийн удирдлага, арилжааны гүйлгээнүүдтэй холбоотой төлбөр тооцоог холбогдох журам, зааврын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв гүйцэтгэх;
  • Үр дүнгийн хаалт, түүний тулгалт, хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж, Монголбанк дахь харилцах дансны үлдэгдлийн тохиргоог үнэн зөв хийх, төлбөрийн системийн бусад оролцогчидтой үр дүнтэй хамтран ажиллах;
  • Тус зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалгаж, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Төлбөр тооцоо болон банкны нягтлан бодох бүртгэл гүйлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

1. Байгууллагын бараа материал, өмч хөрөнгө, үнэ бүхий зүйлсийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт
2. Байгууллагын бараа материал, эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд хийж, тайлан мэдээг гаргах

Тавигдах шаардлага: 

  • НББ-ийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
Зээлийн бүртгэлийн хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны зээлийн бүтээгдэхүүний НББ хөтлөлт, баримт бүрдүүлэлт, тайлагналд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Дотоод хяналт, аудитаар ажиллаж байсан туршлагатай
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

МУ-нд хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжинд нийцүүлэн НББ-ийн бодлого, заавар, үйл ажиллагааны журам боловсруулахад оролцох. СТОУС-н шаардлага, өөрчлөлтийг судалж, НББББ-д тусгах шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг боловсруулах, нэвтрүүлэх. Санхүүгийн тайлангийн аудитын ажилд оролцох, шаардлагатай тайлан, тодруулгын мэдээллийг бэлтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч, банк санхүү мэргэжлээр төгссөн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Өөрийгөө хөгжүүлэх, сурах хүсэл эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
Заалны бүртгэлийнн ажилтан (гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчдэд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх, чиглүүлэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Үйлчилгээний ажлын туршлагатай бол давуу тал болно
Заалны мэдээллийн ажилтан (гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчдэд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх, чиглүүлэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Үйлчилгээний ажлын туршлагатай бол давуу тал болно