Маркетингийн ахлах менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хэмжээний маркетингийн стратеги бодлого, гадаад болон дотоод харилцааны төлөвлөгөө боловсруулах, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаа хариуцах Бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээ хийх

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, бизнесийн удирдлагын аль нэг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх чадвартай
  • MS Power point программ дээр ахисан түвшинд ажилладаг байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, санаачлагатай шинийг эрэлхийлэгч
Сувилагч/Хэвтэн эмчүүлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу тал болно
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Системийн хяналтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үндсэн бүртгэлийн систем болон туслах дэд системүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан хяналт тавин ажиллах, системийн өдөр өндөрлөлтийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи эсвэл Банк, Санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэдээллийн системийн талаар зохих мэдлэгтэй
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан бол давуу тал болно
  • Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, тайлагнах чадвартай
  • Шөнийн ээлжинд ажиллах боломжтой
Гэрээт сноүбоардын багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазаар үйлчлүүлэгчдийн анхлан суралцагчдад сноубоардоор гулгаж сурахад нь зааж зөвлөх, ахисан болон дунд түвшний техник эзэмшүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн /оюутан байж болно/
  • Англи хэлний мэдлэг зохих түвшинд эзэмшсэн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Уулын цанын техник, гулгах ур чадвартай бол давуу тал болно /сургаж ажилд авна/
Гэрээт касс

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кассын орлогыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлогын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Тайлан гаргах чадвартай
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн анхан шатны мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
Э-коммерс мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Онлайн худалдааны платформыг төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх болон компанийн social сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх, захиалга авах ба захиалга хүргэгдэх процессыг хянах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны ур чадвар, мэдрэмж сайн
  • Гомдол санал хүлээн авч, шийдвэрлэх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайн
  • Тооцоолох, тайлагнах ур чадвартай
  • Техник, технологийн мэдлэгтэй, түүнийгээ ашиглаж байсан туршлагатай
Засварын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Автомашины засвар, үйлчилгээний ажлыг чанар стандартын өндөр түвшинд, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх, оношлогоо хийх, зөвлөгөө өгөх, сургалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Авто техникчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Төлөвлөх, тооцоолох, техникийн шийдэл гаргах, ярьж ойлгуулах чадварта
  • Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй
  • Бие дааж ажиллах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх бусдад зааж сургах чадвартай, эрмэлзэлтэй
Сувилагч/Амбулатори

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай бол давуу тал болно
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Үндсэн систем, хяналтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хүрээнд ашиглагдаж байгаа Банкны үндсэн систем болон дагалдах бусад системийн найдвартай үйл ажиллагааг хангах, систем дээр илэрсэн асуудлыг засварлуулах арга хэмжээ авах

Системийн боломжуудийг нээн илрүүлэх, системүүдийн уялдаа холбоог бий болгох, шинэ системүүд болон модулиудыг нэвтрүүлэх

Бизнесийн шаардлагын дагуу бүтээгдэхүүн үйлчилгээний тохиргоог систем дээр хийж, холбоотой тестүүд хийж шаардлагын дагуу бүрэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Өгөгдлийн сан удирдах ORACLE, MSSQL системийн талаар дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
  • Компьютерийн програмчлалын хэлийг дунд болон түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх, dotNet, C#, Vb, PL/SQL
  • Finacle system дээр ажиллаж байсан бол давуу тал
  • Windows, Linux сервэр дээр ажиллах дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай.
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхжүүлэлт урамшууллын хөтөлбөр болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хянах, үр нөлөөг нь үнэлэх болон сурталчилгааны  байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох ажлуудыг хариуцан гүйцэтгэж тайлагнах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй                   
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй               
  • Баримт бичиг боловсруулах, тооцоо судалгаа хийж, дүгнэлт өгөх чадвартай               
  • Сошиал медиа сувгийн талаар зохих түвшний мэдлэгтэй                                         
  • Үйл ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах, удирдах чадвартай       
Актив пассивын удирдлагын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Мөнгөний захын удирдлага (ЗБН, носро, лоро дансны удирдлага), хөрвөх хөрөнгийн удирдлага, зээл болон эх үүсвэрийн хүүний удирдлага (Суурь хүү, Дотоод хүү, эх эх үүсвэрийн хүү), балансын бүтэц тодорхойлох болон удирдлага хариуцах

Тавигдах шаардлага: 

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Банкны бүртгэл болон татварын хууль, журмын талаар мэдлэгтэй
  • Хэрэглээний програм дээр ахисан түвшний мэдлэгтэй (MS)
  • Эдийн засгийн загвар зохиох чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • CFA зэрэгтэй бол давуу тал болно
ПГУ шинжилгээний сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гадаа ПГУ шинжилгээний цэгт хамар залгиур болон ам залгиураар шинжилгээ авах

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцах чадвартай
  • Өмнө нь ПГУ шинжилгээ авч байсан бол давуу тал болно
  • Шинэ төгсөгч байж болно
Эм найруулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эм зүйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх. Нийтийн үйлчилгээтэй эмйн сангийн бүхий л үйл ажиллагаанд оролцох. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Тавигдах шаардлага: 

  • Эм найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримталдаг
  • Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно
Дүрс оношилгооны техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвд багажийн шинжилгээ хийх, дүрс оношилгооны тасагт хөрвөн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Дүрс оношилгооны техникч мэргэжилтэй
  • Багаар ажиллах, хөрвөн ажиллах чадвартай
  • Эмнэлэгт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Сурах, суралцах чадвартай
  • Шинэ төгсөгч байж болно
Эргүүлийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, авран хамгаалах, тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг хангах

Тавигдах шаардлага: 

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Гадаа ажиллах боломжтой
  • Уулын цанын техник, гулгах чадвартай болон эрүүл мэндийн анхан шатны тусламжийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
Дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компани, албаны үйл ажиллагаатай холбоотой дизайн, эх загвар, видео контентууд бэлтгэх

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Дизайны чиглэлээр суралцаж төгссөн
  • Дизайн, видео контент бэлтгэж байсан туршлагатай
  • Холбогдох мэргэжлийн програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, санаачилгатай
  • Харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Шинэ тренд, орчин үеийн хэв маягыг судалдаг, мэддэг
Хөгжүүлэгч (FE)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүүлийн үеийн технологиудыг ашиглан, шаардлагад нийцсэн, хэрэглэхэд хялбар веб сайтуудыг хөгжүүлэх/тордох (scrum багаар ажиллах болно)

Тавигдах шаардлага: 

• React ашиглаж шинээр хөгжүүлэлт хийх, хөгжүүлсэн component-уудыг сайжруулах
• DOM, HTML element manipulate хийх чадвар сайн, ахисан түвшинд browser-ийн Dev Tools ашигладаг, RESTful зарчмын талаар ерөнхий ойлголттой
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах чадвартай
• Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
• Шинэ технологи ашиглах, сурах хүсэл эрмэлзэлтэй байвал давуу тал болно

Системийн администратор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны үйл ажиллагаанд ашиглагдах системүүдийг суулгах, тохируулах, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах
Хариуцсан системүүд дээр илэрсэн алдаа, доголдлыг засварлах, урьдчилан сэргийлэх
Системд шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг нийлүүлэгчийн заавар болон бусад шаардлагын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Электроникийн инженер, болон Мэдээллийн системийн чиглэлийн мэргэжилтэн
  • Өгөгдлийн сан зохион байгуулах, сервер, storage болон тэдгээрийн холболтын талаарх мэдлэгтэй бол давуу тал болно
  • Linux, Windows, Vmware Virtual, Enterprise сервер зохион байгуулах, ажиллах чадвартай байх. Мэргэжлийн сургалтанд хамрагдаж хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай бол давуу болно
  • PostGreSQL эсвэл NoSQL (Apache Cassandra, MongoDB)-ийн талаар мэдлэгтэй, эдгээрийг зохион байгуулж ажиллаж байсан туршлагатай байх
  • Oracle DB, Oracle RAC, Physical Standby, Oracle GoldenGate, болон Streams replication-ийн талаар мэдлэгтэй, эдгээрийг зохион байгуулж байсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй (яриа болон бичгийн англи хэл сайн эзэмшсэн бол давуу тал болно)
Мерчантын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

ПОС өдөр тутмын үйл ажиллагаа, суурилуулалт үйлчилгээг хариуцаж, журам зааврын дагуу найдвартай хэвийн явуулах.

Тавигдах шаардлага: 

  • Банк санхүү, эдийн засаг, мэдээллийн системийн чиглэлийн мэргэжилтэй
  • Банк санхүүгийн байгууллагад эсвэл үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Систем, техникийн мэдлэгтэй, асуудал шийдвэрлэх чадвартай
Аудитор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны дотоод үйл ажиллагаанд аудит хийх, зөвлөмж өгөх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
  • Логик сэтгэлгээ сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, хүнтэй харилцах өндөр ур чадвартай CISA (certified information systems auditor) сертификаттай бол давуу тал болно