Байгууллагын банкны харилцааны менежер
Ажлын байрны зорилго/ үүрэг:
- Байгууллагын сегментийн харилцагчдыг судалж, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачилж, батлуулах, харилцагчид санал болгох, борлуулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулах
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, Нягтлан бодогч, Банк, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Банкны тухай ерөнхий мэдлэг, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдлэг, банк санхүүгийн бүтээгдэхүүн борлуулж байсан зохих туршлагатай
- Зах зээлийн эдийн засаг, бизнесийн зах зээл, бизнес эрхлэгчдийн талаар мэдлэг, мэдээлэлтэй
- Харилцагчтай харилцах өндөр ур чадвартай
- Ажлаа тайлагнах, хүнд ойлгуулах чадвартай
- Өөрчлөлтийн удирдах арга барилтай
- Мэдээллийг тухайн байдалд тохируулан зорилгодоо ашиглах чадвартай
- Стратегийн болон бизнес сэтгэлгээтэй
- Бичиг баримт боловсруулах чадвартай
- Ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай
- Маргаан шийдвэрлэх чадвартай
- Борлуулалтын өндөр ур чадвартай