Хуулийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх явуулахад шаардагдах хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх хуулийн нэгжийн чиг үүрэгт хамаарах ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн эрх зүйн бакалавр болон түүнээс дээш зэргийн дипломтой
  • Хуулийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, Монгол, Англи хэл дээр эрх зүйн баримт бичиг боловсруулах, үр дүнтэй харилцах зохих түвшний ур чадвартай
  • Оффис хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, судалгаа хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чадвартай
  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, нууц хадгалалт, цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, манлайлах, багаар ажиллах ур чадвартай
  • Хуулийн болон бусад холбоотой чиглэлээр сургалт өгдөг, зохион байгуулж байсан бол давуу тал болно
Мэдээлэл зохицуулалтын албаны мэргэжилтэн (камер, дохиолол, радио долгион)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн радио холбоо, дохиолол, мэдээллийн системийн техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологи/радио хобооны инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил баг удирдан ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Гистологийн техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчийн шинжилгээг түргэн шууурхай, чанартай хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг дипломын эсвэл бакалавр зэрэгтэй төгссөн
  • Лабораторийн техникч
  • Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Эх баригч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эх нярайн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Эх барихуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн техник технологийг ашиглах чадвартай
  • Ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний анхан ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллах
Бартендер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчдэд стандартын дагуу зөв боловсон түргэн шуурхай үйлчлэх, захиалгын дагуу бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, чанартай үйлчилгээг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Тус чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан
  • Ажлын туршлагатай
  • Үйлчилгээний ажилтны ёс зүй, харилцааны соёлтой
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
Зохион байгуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчилгээний стандартын дагуу цаг тутамд үйлчлүүлэгчид/зочид-н тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн өндөр байлгахад чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, зочид буудал, зоогийн газрын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх мэдлэг ур чадвартай
  • Рестораны үйлчилгээний стандартын мэдлэг, туршлагатай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах өндөр ур чадвартай
  • Суралцах, хөгжих тэмүүлэлтэй, зөв хандлагатай
Ерөнхий тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хоол үйлдвэрлэлийн албаны бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, байгууллагын нэр хүнд, борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх, нэмэгдүүлэхэд санал санаачилгатай ажиллах, түүхий эд, материалын хангалт, нийлүүлэлт, зарцуулалтад хяналт тавих замаар үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжид нийцсэн, эрүүл чанартай хоолыг хүргэх.

Тавигдах шаардлага:  

  • Хоолны технологич, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Ерөнхий тогоочоор 5-с доошгүй жил ажиллаж байсан туршлагатай
  • Өндөр зэрэглэлийн рестораныг удирдан зохион байгуулах туршлагатай
  • Хоолны меню, технологийн карт боловсруулах, тооцоолол хийх чадвартай
  • Багаар ажиллах, сургах, удирдан зохион байгуулах чадвартай
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах удирдах чадвартай
  • Үйлчлүүлэгчидтэй харилцах харилцааны ур чадвар сайтай
  • Өөрийгөө байнга хөгжүүлдэг, шинийг эрэлхийлдэг
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Рестораны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рестораны өдөр тутмын бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах, рестораны ажилчдын стандарт, үйл ажиллагааны үндсэн журмыг дээд түвшинд баримтлахад хяналт тавих.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, зочид буудал, зоогийн газрын менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 4-с доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хянах удирдах чадвартай
  • Үйлчилгээний өндөр стандартыг хэрэгжүүлэх туршлага, чадвар
  • Өндөр зэрэглэлийн рестораны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Баг, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, манлайлагч байх
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Зөв хандлагатай
Үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Асем Клаб хаусын саун жакузиар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд өндөр зэргийн үйлчилгээ үзүүлэх эд хөрөнгө, тоног төхөөрөмжөөр зааврын дагуу үйлчлүүлэхийг анхааруулах, тухайн обьектын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол цэвэр байлгаж таатай орчин бүрдүүлэх, аюулгүй байдал, зөв боловсон үйлчилгээгээр хангах

Тавигдах шаардлага:  

  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Зөв төрхтэй
  • Массаж болон спа үйлчилгээний мэдлэг туршлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Мэргэжлээс шалтгаалах эмгэг судлалын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Ажилтан тухайн ажлын байранд “Эрүүл мэндийн хувьд тохирох” эсэхэд үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчин/гэмтэлд хүргэх эмгэгийг эрт илрүүлэх,
  • Байгууллагын “Эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр-“ ийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх,
  • Монгол улс, олон улсын хууль тогтоомжийн дагуу байгууллага болон ажилтанд эрүүл мэндийн сүүлийн үеийн стандартад нийцсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй гэрчилгээтэй
  • Мэргэжлийн дагуу 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Бичгийн болон ярианы Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн ажлын туршлагатай бол давуу
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Санхүүгийн тайлан бэлтгэх, төсөв гүйцэтгэлийн харьцуулалт шинжилгээ хийх.

Тавигдах шаардлага:  

  • Санхүүгийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Оффис програм хангамжийг сайн эзэмшсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Багаар урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн тоног, төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагааг “Эмнэлгийн тоног, төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлага” болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх. Захиалагчаас эмнэлгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн захиалга авах, нийлүүлэх, хүлээлгэн өгөх, суурьлуулах, ашиглалтын талаарх сургалт, гарын авлага хийх, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Төслийн менежмент болон Чанарын менежментийн мэдлэгтэй
  • Баг ахалж ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай 
Яаралтай тусламжийн их эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Уурхайн бүсийн ажилтнуудад яаралтай тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй
  • 5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
Мэдээгүйжүүлгийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Эх баригч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эх баригчийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Эх барихуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний курст хамрагдсан бол давуу тал болно
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа,  бүтээгдэхүүн,  үйлчилгээг дотоод болон гадаадын зах зээлээс тогтоосон хугацаанд,  өрсөлдөхүйц үнээр,  шаардлагатай тоо хэмжээгээр, зохих үүсвэр нөхцөлийн дагуу худалдан авах,  хэрэгцээг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Худалдан авалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Ажлын үйл ажиллагаатай холбоотой дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай
  • Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
Маркетингийн дизайнер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын реклам сурталчилгаа, олон нийтийн харилцааны бодлогын хүрээнд харилцагчид, зах зээл, олон нийтэд чиглэсэн бүх төрлийн реклам сурталчилгаа, идэвхижүүлэлтийн дизайныг гаргах, контент, видео бэлдэх

Тавигдах шаардлага:  

  • График дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Мэргэжлийн түвшинд зураг авалт хийх, засварлах чадвартай. /Гэрэл зургийн студиод ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно./ Видео зураг авалт хийх, эвлүүлэх чадвартай
  • Видео болон хэвлэлийн эх бэлтгэлийн программыг эзэмшсэн. /Adobe After effect, Premiere pro, Photoshop, Illustrator гэх мэт/
  • Багаар ажиллах чадвартай, идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, гоо зүйн мэдрэмжтэй
Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Андеррайтерын үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцох

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Үнэт цаасны чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Холбогдох хууль, зохицуулалтын талаар мэдлэгтэй
  • Тайлан бэлдэж, танилцуулах ур чадвартай
Сувилагч (гэмтлийн)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Гэмтлийн сувилагчийн нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн ариун өрөөнүүдэд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх

Тавигдах шаардлага:  

  • Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Эмнэлгиийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай