Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих

Компанийн мэдээллийн аюулгүй байдлыг (МАБ) үнэлэх, үүсч болох эрсдэлийг багасгах

МАБ-ын бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, холбогдох журмыг боловсруулах

МАБ-ын тоног төхөөрөмжийн найдвартай, зөв ажиллагааг хангах, сайжруулах

Кибер халдлагыг зогсоох, хяналтын лог дээр шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, Компьютерийн програм хангамж, Систем хамгааллын чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Халдлагаас хамгаалах системүүдийн ажиллагааны талаар ерөнхий ойлголттой
  • Системийн эмзэг байдлыг шинжлэх, дүгнэх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй

 

Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын ажил гүйлгээг, НББОУС-н холбогдох хууль дүрэм журам, компанийн НББ-н бодлогын баримт бичгийн хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж, удирдлагуудад тайлагнах ERP програм дээр ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хамтран ажиллах харилцах ур чадвартай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
  • Ажлын зохион байгуулалт хувийн сахилга баттай
  • Нягтлан бодох бүртгэл, Банк санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компанийн өдөр тутмын ажил гүйлгээг НББОУС-н холбогдох хууль дүрмийн дагуу бүртгэх чадвартай
  • ERP системийн мэдлэгтэй
Хуулийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанийн бизнесийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд эрсдэлгүй зохион байгуулахад туслалцаа үзүүлэх, хууль зүйн хамгаалалтын механизмыг үр нөлөөтэй ашиглан компанийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах.

Тавигдах шаардлага:

  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан
  • Бизнесийн эрх зүйн мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан дундаас дээш түвшний мэдлэгтэй
Материал хариуцсан ажилтан
Ажлын байрны зорилго / үүрэг:

Салбар агуулахад бараа ангилалт ялгалт хийж бүртгэх, холбогдох тайлан мэдээг бэлтгэх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:
  • Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Санхүүгийн болон бизнесийн загварчлал хийх техникийн ур чадвартай
  • Мэдээллийг шинжлэх, ерөнхий математикийн ур чадвартай
  • Судалгааны үр дүнг тайлагнах, ашигт ажиллагааг удирдах чадвартай
  • CFA шалгалтын 1 болон түүнээс дээш шатанд тэнцсэн
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх, хариуцлага хүлээх, байгууллагын нууц хадгалах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Борлуулалтын менежер
Ажлын байрны зорилго / үүрэг:

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, худалдах гэрээ байгуулах, захиалга авах, борлуулалтыг идэвхжүүлэх, төлөвлөх, зардлыг тооцоолох, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Үйл ажиллагааны бодлого тодорхойлох, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэх, хянах, тайлагнах чадвартай,
  • Гэрээ хэлэлцээр хийх чадвартай,
  • Борлуулалтыг өсгөх шинэ санал санаачлага гарган хэрэгжүүлэх, үр дүнг тооцох чадвартай
  • Хурдтай суралцах чадвартай
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
Бизнес шинжээч

Ажлын байрны зорилго / үүрэг:

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
  • Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах чадвартай
  • Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Сургалт хөгжлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сургалт зохион байгуулах, сургагч багш нартай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага:  

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны өндөр чадвартай
  • Хурдан суралцах чадвартай 
  • Найруулан бичих чадвартай
  • Англи хэлний унших болон бичих дунд түвшний чадвартай
  • Сургалт болон бусад арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах, хөтлөх чадвартай
  • MS excel, word, PPT дээр ажиллах чадвартай
  • Photoshop, illustration дээр ажиллах чадвартай
  • Сүүлийн үеийн шинэ техник технологи сонирхдог, судалдаг, сурч хэрэглэдэг
Үндсэн хоолны тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рестораны зочид үйлчлүүлэгчид батлагдсан хоолны цэс, жор технологийн дагуу эрүүл, шинэлэг, амт чанар, өнгө үзэмжийн зохицол бүхий дээд зэргийн хоолыг үйлдвэрлэж, үйлчлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрээ 2-с дээш жил ажилласан туршлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
Цана, боардын багш

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазаар үйлчлүүлэгчдийн анхлан суралцагчдад цана/сноубоардоор гулгаж сурахад нь зааж зөвлөх, ахисан болон дунд түвшний техник эзэмшүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний мэдлэг зохих түвшинд эзэмшсэн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Уулын цанын техник, гулгах ур чадвартай бол давуу тал болно
Цанын сургагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазаар үйлчлүүлэгчдийн анхлан суралцагчдад цана/сноубоардоор гулгаж сурахад нь зааж зөвлөх, ахисан болон дунд түвшний техник эзэмшүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Биеийн тамирын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний мэдлэг зохих түвшинд эзэмшсэн
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Бие бялдрын хөгжил сайтай
  • Уулын цанын техник, гулгах ур чадвартай бол давуу тал болно /сургаж ажилд авна/
Сувилагч (уламжлалт эмчилгээний)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Уламжлалт эмчилгээний сувилагчийн нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эрхэм зорилго, зорилтуудад нийцүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээ, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, зах зээлийн шинэ чиг хандлагад дүн шинжилгээ хийн түүнд тохирох брэнд бүтээгдэхүүн тус бүрийн стратеги, тактикийг тодорхойлох, урт хугацааны тогтвортой амжилтыг хангах маркетингийн бүх үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлага, гүйцэтгэлийн хяналтыг оновчтойгоор хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Найруулан бичих ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцан, хамтран ажиллах ур чадвартай
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,  сонгон шалгаруулалт, шинэ ажилтнуудын чиглүүлэх хөтөлбөр, сургалт хөгжлийн үйл ажиллагааг хариуцан хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад алба нэгжтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлал, Хууль эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Шинэ төгсөгч байж болно
Нян судлалын техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлзүйн лабораторийн шинжилгээ, үйлчилгээний цогц үйл ажиллагааг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Эмнэлгийн лабораторийн техникч мэргэжлээр төгссөн
  • Компьютер дээр ажиллах өндөр ур чадвартай
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан тодорхой туршлагатай
  • Эмнэлгийн ажилтны ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг
  • Ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Нян судлаач эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нян судлаач эмч нь нян судлалын шинжилгээний өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага:  

  • Хүний их эмч, Лабораторийн эмчийн мэргэжилтэй
  • Нян судлаач эмчийн мэргэшил эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Лифтний үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цанын баазын хүн тээвэрлэх лифтүүдийн аюулгүй ажиллагаа, хэвийн ажиллагаа, зорчигчийн аюулгүй байдал, лифтийг аюулгүй жолоодох, засвар үйлчилгээг хариуцах. Үйлчлүүлэгчдийг лифтэнд сууж, лифтнээс буухад нь туслах.

Тавигдах шаардлага:  

  • Техникийн мэдлэгтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Гадаа ажиллах боломжтой байх /Цэргийн алба хаасан бол давуу тал болно/
Чарганы үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж, гарч болох ослоос урьдчилан сэргийлж тэдний сэтгэл ханамжийг өндөрт байлгах.

Тавигдах шаардлага:  

  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Гадаа ажиллах боломжтой /Цэргийн алба хаасан бол давуу тал болно/
Касс

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Кассын орлогыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлогын үнэн зөв байдлыг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Кассын программ дээр ажиллаж байсан туршлагатай
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Зуны хугацаанд ажиллах боломжтой 
Зээлийн эдийн засагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

 Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх
– Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаруулах
– Зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах
– Зээлийн үйл ажиллагааны холбогдох тайлангуудыг гаргах
– Бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид сурталчлан борлуулж шинээр харилцагч татан ашигт ажиллагааг нэмэгдүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зээлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй
  • Банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
Борлуулалтын гэрээт ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтыг идэвхижүүлэх, харилцагчийг урамшуулах, шинэ харилцагч татах.

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Компьютер, гар утас, таблет, интернэтийн хэрэглээний түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно