Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Санхүүгийн гадаад, дотоод тайлан мэдээлэл бэлдэх, шаардлагатай анализуудыг хийх. Борлуулалт маркетингийн төсөв төлөвлөгөөний гүйцэтгэлийн хяналт хийх.

Тавигдах шаардлага:  

  • Санхүү менежмент мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы upper-intermediate-с дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Анализ дүгнэлт хийх, асуудалд бүтээлч хандах чадвартай
Сошиал медиа, олон нийтийн харилцааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

М-Си-Эс Группийн үйл ажиллагааг компанийн албан ёсны вэб сайт, сошиал медиа сувгаар мэдээлэх, олон нийттэй харилцах.

Тавигдах шаардлага:  

  • Сэтгүүлч, олон нийтийн харилцааны мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Хэвлэл мэдээллийн салбарт гурваас дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй
  • Мэдээ, мэдээллийг мэргэжлийн түвшинд бичих, редакторлах, группийн албан ёсны сошиал аккаунтыг хөтлөх, хөгжүүлэх, мэдээлэлд мониторинг, анализ хийх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай
  • Фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг сошиал медиа сувгуудад хөгжүүлэлт хийх програм дээр бүтээлч ажиллах чадвартай
Дурангийн сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Сувилагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Дурангийн сувилагчаар мэргэшсэн, гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж ашиглах чадвартай
Мэдээгүйжүүлэгч эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэшлийн сургалтад хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Дотрын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Дотрын эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчилгээний стандартын дагуу цаг тутамд үйлчлүүлэгчдын тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой                    
  • Ажлын туршлагатай
  • Харилцаа үйлчилгээний соёлтой                                              
  • Өсөн дэвших, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
Тогооч (пицца, дессерт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рестораны зочид, үйлчлүүлэгчдэд батлагдсан хоолны цэс, жор технологийн дагуу эрүүл, шинэлэг, амт чанар, өнгө үзэмжийн зохицол бүхий дээд зэргийн хоолыг үйлдвэрлэж, үйлчлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Пицца, дессерт хийх өндөр ур чадвартай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Суралцах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Тогооч (хачир)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Рестораны зочид, үйлчлүүлэгчдэд батлагдсан хоолны цэс, жор технологийн дагуу эрүүл, шинэлэг, амт чанар, өнгө үзэмжийн зохицол бүхий дээд зэргийн хоолыг үйлдвэрлэж, үйлчлэх.

Тавигдах шаардлага:  

  • Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Бүх төрлийн хачир хийх ур чадвартай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Суралцах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
Сэлбэг хангамжийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компани, засвар үйлчилгээний нэгж болон бусад нэгжүүдийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах сэлбэг, эд анги, бараа материал, үйлчилгээг захиалсан хугацаа, чанар, төсвийн дагуу олж нийлүүлэн, зохистой хугацаанд нь хүргэх, хөдөлмөрийн аюулгүй байдал тогтвортой ажиллагааг хангах.

Тавигдах шаардлага:  

  • Худалдаа, Тээврийн удирдлагын мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Худалдан авалт болон хангамжийн үйл ажиллагааны сургалтад хамрагдсан сертификаттай
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Хамтран ажиллагсад болон хамт олонтойгоо үр ашигтай харилцааг дэмжиж ажиллан бусадтай ярилцах болон харилцах ур чадвартай
  • Зорилгодоо хүрэхийн тулд уян хатан байж, ажиллах арга барилаа өөрчилж чаддаг, өөрчлөлт, шинэ мэдээлэлд нээлттэй байж, хурдан зохицох чадвартай
Засварын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Суудлын автомашины засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төлөвлөгөөт болон захиалгат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийснээр харилцагч, захиалагчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах. Дистрибьютороос гаргасан аливаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чанарын өндөр түвшинд танилцуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Инженер, механикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийн механик хэрэгслийн тусламжтайгаар засварлах, оношлох, механик ажиллагааг сайжруулах, засварын ажлыг төлөвлөх ур чадвартай
  • Засвар үйлчилгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянан удирдлага болон үйлчлүүлэгчдэд өндөр түвшний тайлан илтгэл тавих ур чадвартай
  • Нарийн багаж дээр ажиллах, бие дааж болон багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны ур чадвартай
  • Бусдад зааж сургах эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай
Татан авалт хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Захиалганд орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг мерчантаас тоо ёсны дагуу аван агуулахад тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгөх.

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • В ангилалын жолооны эрхтэй /2-с дээш жил барьсан/
  • Жолоочийн эрхийн оноо 6-с дээш
  • Ачаалал даах чадвартай, үнэнч, хариуцлагатай
  • Зөв хандлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөлтийг стандарт, хууль журмын хүрээнд үнэн зөв гүйцэтгэх, тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж тайлагнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэл болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Гүйлгээ бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг уншиж ойлгон, бүртгэлд тусгах чадвартай
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • MS Excel болон хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай
  • ERP програм дээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөриймсөг сэтгэл, үнэнч шударга зантай, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Өсч дэвших, суралцах хүсэл эрмэлзэлтэй
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа хэрэгцээт барааг цаг хугацаанд нь татан авах, гаалийн бүрдүүлэлт хийх, бараа материалын зүй зохистой хангамжид дэмжлэг үзүүлнэ

Тавигдах шаардлага:  

  • Бараа судлал, Худалдаа, Техник технологи, Инженер болон үүнтэй төстэй чиглэлийн мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Тухайн чиглэлээр 3 жилээс доошгүй хугацаагаар ажилласан
  • Англи хэлний мэдлэгтэй
Яаралтай тусламжийн жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм, автомашин ашиглалтын журам, үйлчилгээний журмуудыг чанд мөрдөн ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Автомашин жолоодох Д ангиллын эрхтэй
  • 5-с доошгүй жил Д ангиллын машин барьсан туршлагатай
  • Ээлжээр ажиллах боломжтой
ВИП үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчийг угтан авч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл багатай, оновчтой зохион байгуулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж тэднээр дамжуулан эмнэлгийн бизнесийн цар хүрээг тэлэх

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн /Магистраас дээш зэрэгтэй/
  • Үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн бол давуу талтай
  • Англи болон бусад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Харилцагчийн үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийг зөв боловсон, стандартын дагуу угтаж авах. Угтах ажилтнуудын харагдах байдал болон харилцааны стандартыг боловсруулж, мөрдөж ажиллахад хяналт тавих. VIP болон гишүүн үйлчлүүлэгчдийн үзлэг шинжилгээний цагийг авах болон дагуулж явах. Хэвтэн эмчлүүлэгчийн санал хүсэлтийг хүлээн авах, гомдлыг барагдуулах, өдөр тутам тойролт хийж мэдээ өгөх, хэвтэн эмчлүүлэх төлбөр, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн журам, өвчтөний эрх үүргийг танилцуулан ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Бусдыг удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Түргэн шуурхай
Дата инженер

Ажлын байрны зорилго/үүрэг:

Өгөгдлийн сангийн мэдээллийг анализ хийхэд тохиромжтой хэлбэрт оруулах үүрэгтэй.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, дата судалгааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Том хэмжээний өгөгдлийн сан дээр ажиллах ахисан түвшний SQL-ийн мэдлэг болон туршлагатай
  • Олон төрлийн өгөгдлийн сан дээр query бичих чадвартай
  • Их өгөгдлийн урсгал, архитектур, өгөгдлийн санг үүсгэх болон оновчтой байдлаар зохион байгуулж байсан туршлагатай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

 

Системийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Бизнес нэгжийн зүгээс тавьсан шаардлагыг шинжлэн дүгнэж, шийдэл боловсруулах, систем дээрх шаардлагатай өөрчлөлтийг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Систем шинжилгээний хэрэгсэл болох UML, Microsoft Project дээр ажиллах чадвартай
  • Програмчлалын төслийн Agile, Rapid гэх мэт аргачлалуудаар ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Бизнес, санхүүгийн мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно
Системийн администратор

Ажлын байрны зорилго/үүрэг:

Компанид ашиглагддаг програм хангамжуудын аппликейшн сервер болон сервисүүдийн хэвийн тасралтгүй ажиллах шаардлагын дагуу ажиллагаанд тогтмол хяналт тавих, бүтээмжид нөлөөлөх хэмжээний сайжруулалт болон аюулгүй байдлын урьдчилсан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэн ажиллана

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Windows, Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Linux, Windows, Virtual, Enterprise серверийн сургалтанд хамрагдсан сертификаттай бол давуу тал болно

 

Солюшн архитектор

Ажлын байрны зорилго/үүрэг:

Бүтээгдэхүүн, үйлчилгээ эцсийн хэрэглэгч дээр очиход бизнесийн зорилгод нийцэхүйц бүтээгдэхүүн болон хөгжүүлэгдэхэд шаардагдах системийн ерөнхий процесс, логик, дэс дараалал, шийдлийг гаргаж хөгжүүлэх төлөвлөгөөг төлөвлөх, тодорхойлох.

Тавигдах шаардлага:

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Програм хангамжийн чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай
  • Програмчлалын хэлний мэдлэгтэй байх, програмын зохих түвшинд хөгжүүлэлт хийх чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй