Гэрээт кэди

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Гольф тоглогчийн тоглолтын туршид шилдэг туслагч, зөвлөгч, дэмжигч байх бөгөөд гольфын талбай, гольф цохиур, гольф картын шилдэг халамжлагч байна.
Дасгалын талбай /рэнж/ болон гольф академийн үйл ажиллагаанд туслах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /оюутан байж болно/
  • Аялал жуулчлал, спортын чиглэлийн мэргэжилтэй бол давуу тал болно
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Гадаа ажиллах боломжтой
  • Эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан /нүдний хараа сайн, шарилж ногооны харшилгүй байх/
Гэрээт зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчилгээний стандартын дагуу цаг тутамд үйлчлүүлэгчдын тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой /оюутан байж болно/
  • Ажлын туршлагатай
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
Гэрээт гадна талбайн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Үйлчилгээний барилга байгууламжийн гадна талбайн цэвэр байдлыг хангах ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Багаар ажиллах чадвартай
Зээлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх; Зээлийн явцын хяналтыг хийж, зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах; Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгө, эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаруулах;

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зээлийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
Сувилагч/хүүхдийн

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудыг өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага:

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Нарийн мэргэшлийн курс төгссөн
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Касс/нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Хоол үйлдвэрлэлд шаардлагатай материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан тооцоо хийх

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох, эдийн засагч мэргэжлээр их дээд сулгууль төгссөн
  • Нярав, касс, нягтлангийн сургалтанд хамрагдсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Маркетингийн ажилтан (Гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Маркетингийн өдөр тутмын үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, Салбар клиникүүдийн идэвхжлүүлэлт хийх Веб сайт, сошиал медиа хөгжүүлэлт

Тавигдах шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлага, менежмент чиглэлээр бакалавр болон магистр зэрэгтэй
  • Сошиал медиа хөгжүүлэх мэдлэг мэдээлэлтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, санаачлагатай
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй, Ачаалал даах чадвартай
Зээлийн эрсдэлийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Бизнесийн зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, зээлийн хувийн хэрэгт тавигдах стандартыг тогтоох, хэрэгжилтийг хангах.

Тавигдах шаардлага:

  • Удирдан зохион байгуулах, төлөвлөх, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, ажлын ачаалал даах чадвартай
  • Санхүүгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, илтгэх, төлөвлөх, тайлагнах чадвартай
  • Чиг үүргийнхээ үйл ажиллагааг дэмжих шинэ технологи, програм системүүдийн ажиллагаа, боломжийг судалж, хэрэглээнд нэвтрүүлэх сонирхолтой
  • Бизнесийн зээлийн эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай
  • Зээлийн үйл ажиллагааны стандарт боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай
Олон нийт, дотоод харилцааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар нийтэд мэдээлэх, олон нийттэй харилцах. Группийн ажиллагсдад чиглэсэн мэдээллийн харилцааг эрхлэх, хүртээмжийг сайжруулах, контентын хөгжүүлэлт, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх. .

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Сэтгүүл зүйн төрөл зүйлээр найруулан бичих, редакторлах, орчуулга хийх ур чадвартай
  • Сошиал медиад хөгжүүлэлт хийх ур чадвартай /Twitter, Facebook, Instagram гэх мэт/
  • График, дизайны талаар мэдлэгтэй, Adobe Suite дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Маркетингийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн болон төсөл тус бүрийн харилцагчийн сегмент, зах зээлийн холбогдолтой мэдээ мэдээлэл, өгөгдөлд тулгуурлан маркетинг, идэвхжүүлэлтийн оновчтой төлөвлөлт бэлтгэн үр дүнтэйгээр гүйцэтгэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтот түвшинг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Маркетинг эсвэл Бизнесийн удирдлагаар төгссөн байх
  • Маркетингийн бодлого боловсруулах, төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах чадвартай
  • Маркетингийн судалгаа гаргах
  • Бүтээлч
  • Мэдрэмжтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хариуцлагатай, Зөв хандлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
Утасны оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интермед эмнэлгийн утас руу залгасан мэдээлэл авахыг хүссэн үйлчлүүлэгчид зөвшөөрөгдсөн мэдээлэл, зөвлөгөөг өгөх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсрол эзэмшсэн
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан болон эмнэлгийн чиглэлээр /эмч, сувилагч бэлтгэдэг/ сургууль төгссөн бол давуу тал болно
  • Харилцааны соёлтой
  • Цаг баримталдаг
Сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэвтэн эмчлүүлэх тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Шинэ төгссөн сувилагч байж болно
  • Гардан хийх ур чадвартай
  • Химийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Компьютерийн програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
Даатгалын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай
Програм хангамжийн чанарын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийн бүтээгдэхүүний бүхий л үе шатанд чанарын хяналт тавих, гарсан алдаа асуудлыг засварлуулж тестлэн шалгах, тестийн үе шатыг автоматжуулах, чанарыг хангасан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажиллагааг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Програмчлалын төслийн Agile, Rapid гэх мэт аргачлалуудаар ажиллах чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Интернэйшнл Медикал Сентер ХХК–д ашигладаг дэд ситемүүдийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангаж бусад системүүдэд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерийн сүлжээ, холбоо, дохиолол, автоматжуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай. 
Тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан хоол үйлдвэрлэлийн жор технологийн дагуу дэвшилт арга техник болон нарийн алжилбар чимэглэл бүхий төрөл бүрийн зууш, салат, шөлтэй хоол, үндсэн хоол, амтлаг хоол, ундаа, нарийн боов, эмчилгээний хоол хийх

Тавигдах шаардлага:  

  • Мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 5-аас доошгүй жил ажилласан
  • Эмчилгээний хоолны тогоочоор төгссөн бол давуу талтай
Зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан эрүүл хүнс хоолоор хангах, зөөх, хоол үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Ажлын ачаалал даах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Үйлчлүүлэгчтэй харилцах тул харилцаа сайтай
  • Хурдан шаламгай
  • Компьютерийн анхан ба түүнээс дээш чадвартай байх.
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нягтлан бодох бүртгэлийг СТОУС, татварын хууль тогтоомж, компанийн болон группийн бодлогын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
Бактериологийн техникч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагад нийцүүлэн үйлчлүүлэгчийн шинжилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үндсэн үүрэгтэй.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг Дипломын/ Бакалавр зэрэгтэй төгссөн
  • Микробиологийн шинжилгээг бие даан хийж тэжээлт орчин бэлдэх чадвартай
  • Хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Лабораторид ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргах, СТОУС-ын шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол судалж, НББ-ийн бодлогын бичиг баримтыг бэлтгэх, орчуулах, шинэчлэх ажилд оролцох

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
  • Тасралтгүй суралцах эрмэлзэлтэй
  • Англи хэлний мэдлэг маш сайн бол давуу тал болно