Сувилахуйн туслах /мэс заслын/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Өдрийн цагаар хагалгааны хэсэгт ажиллах, хагалгааны даавуун материал ангилж, эвхэж бэлдэх, боох. Эдийн шинжилгээг цаг алдалгүй хүргэж хүлээлгэн өгөх. Эм тариаг дор бүр нь зөв бүрэн авчрах. 

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн туслахын мэргэжлийн сургууль төгссөн
  • Эмнэлгийн техник технологийг ашиглах чадвартай
  • Хувийн болон ажлын зохион байгуулалттай байх
  • Хурдан шуурхай хөдөлгөөнтэй байх
Сувилагч /урьдчилан сэргийлэх үзлэгийн төв/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дүрэм журмын дагуу сувилахуйн тусламж үйлчилгээг өндөр зэрэгт үзүүлэх ба бусад ажилтнуудтай өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад тусалж дэмжих.

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • 1-4 жилийн ажлын туршлагатай
  • Гардан үйлдлийг стандартын дагуу хийх чадвартай
  • Эмнэлгийн техник технологи ашиглах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх
Мужаан, засал чимэглэлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн дотор гадна өдөр тутмын засвар үйлчилгээ хийх (хана, тааз, шал, хаалга, цонх), агуулах хооронд ачаа барааг зөөж ачиж буулгах. Тоног төхөөрөмжөөс бусад эд зүйлсийн гарын доорхи засвар үйлчилгээ хийх

Тавигдах шаардлага: 

  • Тавилгын болон барилгын жижиг засвар, мужааны мэргэжлийн зэрэгтэй
  • Барилгын засвар, засал чимэглэлийн мэргэжилтэй
  • Компьютерийн хэрэглээний анхан шатны түвшний мэдлэгтэй байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, цаг маш сайн баритмалдаг,
  • Ачаалал даах чадвартай
Бичиг хэргийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн бичиг хэргийн ажил үүргийг гүйцэтгэж, бүртгэл хөтлөх, компьютерт шивэх, бичих, хүний хэлснийг хурдан бичиж авах, албаны зориулалттай техник хэрэгслийг ажиллуулах, бичиг баримт цэгцлэх, хавтаслах зэрэг ажлуудыг хийнэ. 

Тавигдах шаардлага: 

  • 1-2 жилийн ажлын туршлагатай
  • Компьютер дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харьцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
Эрчимт эмчилгээний эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчид эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Эрчимт эмчилгээний эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, борлуулалтыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих

  • Сар бүрийн маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах;
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах;
  • Тохижолт болон сурталчилгааны талаарх материалыг хариуцах, хянаж ажиллах;
  • Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит нийлүүлэгч болон худалдан авагчдыг татах арга замыг эрэлхийлэх;
  • Тогтмол хийгдэх бусад ажлууд
CRM Оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лавлах төвөөр хандсан хэрэглэгчдэд үйлчилгээний стандартын дагуу, үнэн зөв мэдээлэл хүргэх, сургалт орох, засвар үйлчилгээг remote-оор үзүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны ур чадвар сайн
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дунд болон түүнээс дээш түвшинд ашиглах чадвартай
  • Компьютерийн програмуудыг цаашид хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
Борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын мэдээллийг хэрэглэгчдэд үнэн зөв хүргэж, ятган борлуулалт хийх, хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг стандартад нийцсэн хурдан шуурхай, найрсаг үзүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр зэрэгтэй
  • Ажил үүрэгтэй холбогдох тайлан боловсруулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Ятган борлуулалт хийх чадвартай
  • Хувьдаа машинтай байх
  • Борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын болон албаны стратеги зорилтын хүрээнд компани болон үйлчлүүлэгч хоорондын гүүр болох замаар чанартай зочид, үйлчлүүлэгчийг угтаж авах, утасны дуудлагад хариу өгөх, сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгах, бүртгэл мэдээллийг програмд бүртгэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийж мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага болон эдийн засаг статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой,
  • Харилцааны өндөр соёлтой, утсаар ярих соёл, зөв дадал хэвшилтэй
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Компьютерийн оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Суралцах эрмэлзэлтэй
  • Бичиг хэрэг, бүртгэл хөтлөлт хийх чадвартай
  • Бүртгэл мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, дата анализ хийх чадвартай
Хүүхдийн дотоод шүүрлийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүүхдийн өвчлөл гэмтлийг оношилж эмчлэх ба хүүхдийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Хүүхдийн хооллолт, өдөр тутмын үйл ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуй өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Хүүхдийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
Өлгүүрийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тавигдах шаардлагыг баримтлан ажлын байрны цэвэрлэгээг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай,
  • Ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
Лабораторийн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Лабораторийн өдөр тутмын чанарын баталгааг хангах, техник үйл ажиллагааг зохион байгуулах, лабораторийн ур чадвар шаардсан нарийн шинжилгээг гүйцэтгэх, дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, үнэмлэхтэй
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Сургалтын үйл ажиллагааны зохицуулагч /мэргэжилтэн/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сургалт үр дүнтэй явагдах орчин нөхцлийг бүрдүүлж, бэлтгэл ажлыг хангах, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тайлагнах. Багш, оролцогчид, хөтөлбөрийн дотоод, гадаад хамтран ажиллагч нартай харилцаж, үр дүнтэй хамтран ажиллах.

Тавигдах шаардлага: 

  • Их дээд сургууль төгссөн. /Мэдээллийн технологи, програм хангамж чиглэлээр төгссөн бол давуу тал болно./
  • Харилцааны ур чадвартай, илтгэх, танилцууулах, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Цаг баримталдаг, түргэн шаламгай, эерэг хандлага, харилцаатай байх
  • MS оффис хэрэглээний программууд, видео, график дизайн эх бэлтгэлийн програм ашиглаж чаддаг
  • Бүртгэл, дүн шинжилгээ хийх, тооцоолох, тайлагнах ур чадвартай
  • Компьютер, програм хангамж, техник хангамж, сүлжээ болон тоног төхөөрөмжийн ажиллагааны талаар мэдлэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Борлуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, худалдах гэрээ байгуулах, захиалга авах, борлуулалтыг идэвхижүүлэх, төлөвлөх, зардлыг тооцоолох, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Илтгэх, харилцах, ярианы ур чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдан суралцах чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Харилцагчийн хамтын ажиллагааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдааны зуучлалын гэрээ, хэлэлцээртэй холбоотой үйл ажиллагааг хариуцаж, нийлүүлэгч, харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах, үнийн санал гаргаж танилцуулан гэрээ байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Худалдаа, бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Борлуулалтын ажлын туршлагатай
  • Харилцааны ур чадвартай, ятган борлуулах, илтгэх, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Цаг баримталдаг, түргэн шаламгай, эерэг хандлага, харилцаатай байх
  • Багаар хамтарч ажиллах чадвартай
Мэдээлэл технологи, програм хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын бизнес процесст дүн шинжилгээ хийж системүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, одоо явагдаж байгаа програм хангамжийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, Desktop болон веб платформийн UI технологуудийг ашиглан хөгжүүлэлт хийх, шаардлагатай үед албаны бусад инженерүүдийн ачааллыг хуваалцан дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн систем болон бусад холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
  • Front-end хөгжүүлэлт хийж байсан
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • DOT NET, Vue JS, Node JS зэрэг Front-end технологиуд дээр ажилласан туршлагатай
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлгого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн менежмент, хуулийн эрхзүй, нийгэм болон хэлний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Зохион байгуулах, нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх. Компанийн захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, ажилчдын цагийн тооцоо гаргах, баримт бичгийн төсөл боловсруулах,холбогдох бүртгэл архивын ажлыг хариуцах, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, хүний нөөцийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Харилцааны болон багаар ажиллах чадвар өндөртэй
  • Зохион байгуулах, төлөвлөх, тайлагнах чадвартай
  • Албан хэрэг хөтлөлтийн мэдлэг туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Хөгжүүлэгч (Back end)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Програм хангамжийг бизнес хэрэглэгчийн тавьсан шаардлага дээр үндэслэн системийн шинжээчтэй зөвлөлдөн хөгжүүлэх, ашиглагдаж буй үндсэн болон дэд програмууд дээр өөрчлөлт оруулах, түүний ашиглалт үйлчилгээний сайжруулалтыг хариуцах, open source системийн судалгаа, хөгжүүлэлт, сайжруулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Програм хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Open source database болон системүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Java, J2EE, JavaScript, JQuery, Apache Camel, Python гэх мэт програмчлалын хэлний мэдлэгтэй
  • Oracle/SQL, MS SQL өгөгдлийн сан дээр query, stored procedure бичих чадвартай
  • Json, XML web service зохион байгуулах, түүн дээр ажиллах чадвартай
Сэлбэгийн зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг хангамжийн нэгжийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагааг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд анги, туслах материалын хэрэгцээг тогтоох, сэлбэгийн агуулахын үлдэгдэл, нөөцийг удирдах буюу нөөц байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, сэлбэг, эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх.

Засвар үйлчилгээнд орсон автомашинуудад шаардлагатай сэлбэгийг EPC-гарган суурилуулалтанд хяналт тавих, харилцагч нарын сонирхсон сэлбэг, бараа материалын борлуулалт хийх,  үйлчилгээний соёлыг баримтлах.

Тавигдах шаардлага: 

  • Механик инженерийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Машин, тоног төхөөрөмж болон багаж хэрэгслийн ерөнхий үзүүлэлт, загвар, хэрэглээ, засвар болон үйлчилгээний талаар өндөр мэдлэгтэй
  • Сэлбэг, эд ангийн хангамж, нийлүүлэлтийн ажлыг 3-аас доошгүй жил эрхэлж байсан
  • Хөдөлгүүрийн оношилгоо, хүч дамжуулах анги, гидравлик, агааржуулах систем, түлшний систем болон машины цахилгааны талаар үндсэн мэдлэг маш сайтай
  • Монгол Улсын жолооны “B” ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай
  • Хүлээцтэй байж сонсох чадвар сайтай байх
  • Техник сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Аман болон бичгийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Техникийн англи хэлтэй байх