Бизнес аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хөгжүүлж буй системийн бизнесийн нарийвчилсан шаардлагуудыг тодорхойлох, боловсруулах, судалгаа хийх. Төслийн бизнес архитектурыг тодорхойлох. Бизнес анализаас гарах үе шат бүрээс гарах баримт бичгийг боловсруулах.

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн системийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Бизнесийн өргөн цар хүрээний мэдлэгтэй, бизнес шинжилгээ хийх чадвартай.
  • Програм хангамжийн мэдлэгтэй.
  • Мэдээллэх, илтгэх,тайлагнах чадвартай.
  • Төслийн бизнес анализ хийх хэрэгслүүдийг эзэмшсэн байх.
Контент хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн үйл ажиллагааг сошиал медиа, дижитал маркетинг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах контентын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг хангах. Группийн ажиллагчдад чиглэсэн мэдээллийн харилцааг эрхлэх, хүртээмжийг сайжруулах, контентын хөгжүүлэлт, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэгтэй
  • Сошиал медиад хөгжүүлэлт хийх ур чадвартай /Facebook, Twitter, Instagram гэх мэт
  • Өөрийн санааг тодорхой илэрхийлж, бусдад ойлгуулах, хэрэгжүүлэх чадварта
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Photoshop, Premiere Pro зэрэг график дизайны програмыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
  • Шинэ зүйлд суралцах, санал санаачилга гаргах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай
Гэмтлийн мэс заслын эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гар сарвууны гэмтэл, согогтой үйлчлүүлэгчээс асуумж авах, үзлэг хийх, шаардлагатай шинжилгээг олон улсын удирдамжийн дагуу төлөвлөн, оношлох, viber гибс тавих болон мэс засал эмчилгээг бие даан хийх. Нөхөн сэргээх бичил мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчээс асуумж авах, үзлэг хийх, шаардлагатай шинжилгээг олон улсын удирдамжийн дагуу төлөвлөн, оношлох, мэс засал эмчилгээг microscope ашиглан бие даан хийх.

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Гэмтэл согогийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн байх
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан
Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн хөгжүүлж буй системийн талаарх мэдлэг, мэдээллийг зах зээл, харилцагч, нийлүүлэгчдэд танилцуулах, борлуулалтыг өсгөж, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, төлөвлөгөөний биелэлтэнд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэлтийн төлөвлөлт хийж гүйцэтгэлд хяналт тавих

Тавигдах шаардлага: 

  • Сар бүрийн маркетингийн төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн тушаал гарган батлуулах;
  • Вэб сайт, сошиал медиа болон бусад медиа сувгийн төлөвлөгөөг гаргах, сувгуудаар цацуулах, тайлан гаргах;
  • Тохижилт болон сурталчилгааны тараах материалыг хариуцах, хянаж ажиллах;
  • Компанийн зах зээлд эзлэх байр, хувь хэмжээг нэмэгдүүлэх, боломжит нийлүүлэгч болон худалдан авагчдыг татах арга замыг эрэлхийлэх;
  • Тогтмол хийгдэх бусад ажлууд
Хөтөч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүхбаатар клиникийн үйлчлүүлэгчдийг хүлээн авч чиглүүлэх. Клиникт нэвтрэх шаардлагуудыг хангуулах, зохих мэдээллээр хангах, эмнэлгийн хаяг байршлыг заах, бүртгэлийн хуудас, даатгалын маягт, вакцины асуумжуудыг өгч бөглүүлэх. 

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны чиглэлээр сургууль төгссөн буюу суралцаж байгаа бол давуу тал болно
  • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, ачаалал даах чадвартай
  • Харилцааны ур чадвар сайтай байх
Сувилахуйн туслах / Гэрээт

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэвтэн эмчлүүлэх тасагт ээлжийн туслах сувилагчаар ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Анагаахын сургуульд оюутан байж болно
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр мэдлэгтэй, эерэг хандлагатай
Сувилагч/химийн эмчилгээ

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Химийн эмчилгээний хэвтэн эмчлүүлэх тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Шинэ төгссөн сувилагч байж болно
  • Гардан хийх ур чадвартай
  • Химийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй
Нярайн эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нярайн өвчлөл гэмтлийг оношилж эмчлэх ба нярайн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Нярай хүүхдийн хооллолт, өдөр тутмын үйл ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуй өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвөлгөө үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Хүүхдийн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
Бөөрний эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлзүйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Бөөр судлалаар нарийн мэргэшил эзэмшсэн
  • Эмчлэх эрхийн лицензтэй
  • Ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах бүрэн чадвартай
  • Бөөр болон гемодиализийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан бол давуу тал болно
Рестораны угаагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гал тогооны үйлдвэрлэлийн сав суулга, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж, шаардлагын өндөр түвшинд хийн зочид үйлчлүүлэгчдийг цэвэр орчинд ая тухтай үйлчлүүлэх болзлыг хангахад оршино.

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Хариуцлагатай
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн албан бичиг, архив, цаг бүртгэлийн системийн өдөр тутмын ажлыг хариуцах, унаа захиалга, захиргааны дотоод ажлуудын зохион байгуулалтыг хийж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Архив,бичиг хэрэг, хүний нөөцийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлаа төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, чадвартай,
  • Баг, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай, манлайлагч байх
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Зөв хандлагатай
  • Ажлын туршлагатай бол давуу тал болно.
Угаалга хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ресторан, гэр кэмпийн үйлчилгээний хэрэгслийн /ширээний бүтээлэг, сандлын бүрээс г.м/ ариун цэврийг өндөр түвшинд байлгаж угааж индүүдэх, түргэн шуурхай үйлчилгээнд анхаарч үйлчлүүлэгчийн тав тухтай орчныг бүрдүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Угаалга цэвэрлэгээний ажлын туршлагатай бол давуу тал болно
Гэрээт зөөгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчилгээний стандартын дагуу цаг тутамд үйлчлүүлэгчдын тав тухтай найрсаг орчинг бүрдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг хамгийн их болгоход чиглэсэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой /Оюутан байж болно/
  • Ажлын туршлагатай
  • Хурдан шаламгай хөдөлгөөнтэй
  • Харилцаа үйлчилгээний соёлтой
  • Зөөгчийн үнэмлэхтэй бол давуу тал болно
Гольфын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гольфийн талбайн арчилгааны хариуцсан ажил үүргийг (хадах, услах, бордох г.м) стандартын дагуу цаг тухай бүр чанартай гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Техникийн талаар мэргэшсэн бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвар сайтай
  • Ачаалал даах чадвартай
Маркетингийн, Пи-Ар менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Брэндийн сурталчилгааг сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар хэрэгжүүлэх, шинэ сувгийг судлах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Копирайтинг хийх, хянах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Сошиал медиа платформуудын мэдлэгтэй /Twitter, Facebook гэх мэт/
  • Илтгэх болон олон нийттэй харилцах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Засварын клерк

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэлбэг, засвар үйлчилгээний албаны үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн бүртгэл мэдээлэл хөтлөх, програмд мэдээлэл оруулах, тайлан бэлтгэх, анализ хийх, нэгжийн удирдлагыг мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнессийн удирдлага, эдийн засаг статистикийн чиглэлээр баклавар болон түүнээс дээш зэргийн боловсролтой
  • Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бичиг хэрэг, бүртгэл хөтлөлт хийх чадвартай, бүртгэл мэдээлэл дээр дүн шинжилгээ, дата анализ хийх чадвартай
  • Авто техникийн чиглэлээр мэргэшсэн
  • Харилцааны соёлтой, хамтран ажиллах чадвартай байх
Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн (Андеррайтер)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Андеррайтерын үйл ажиллагаатай холбоотой бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Үнэт цаасны чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Холбогдох хууль, зохицуулалтын талаар мэдлэгтэй
  • Тайлан бэлдэж, танилцуулах ур чадвартай
  • Ярианы болон бичгийн өндөр чадвартай
  • Бизнесийн үнэлгээ, салбарын болон зах зээлийн судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Технологийн бизнес, инновацын талаар сонирхож судалдаг
  • IPO, FPO- д оролцож байсан болон бонд андеррайт хийж байсан туршлагатай бол давуу тал болно
Үйлчлэгч (Гэрээт)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн төрөх тасгийн өрөөнүүдэд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх

Тавигдах шаардлага: 

  • Ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
  • Эмнэлгиийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай
Уламжлалтын сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмчийн заалтын дагуу бариа засал хийх, бүтэн бариа хийх, уламжлалт эмчилгээний туслах үйлчилгээ үзүүлэх.

Тавигдах шаардлага: 

  • Уламжлалт сувилахуйн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Сувилахуйн нарийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно
  • 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах, харилцаа хандлага сайтай байх
  • Сурах, суралцах чадвар сайтай
Сувилахуйн туслах /хэвтэн эмчлүүлэх тасгийн хими эмчилгээ/

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хими эмчилгээний тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Асаргаа сувилгаа гардан хийх ур чадвартай
  • Туслах сувилагчаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр ур чадвартай, эерэг хандлагатай