Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, ашиглалтанд хяналт тавих, түрээслэгчдийг зөв боловсон үйлчилгээгээр хангаж ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах мэдээллийн сан байгуулж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон Магистрын зэрэгтэй
  • Багаар үр бүтээлтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Бие даан ажиллах чадвартай, асуудлыг түргэн шийдвэрлэх ажлын арга барил эзэмшсэн
  • Харилцааны өндөр соёлтой
Геодезийн туслах инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилгын геодезийн хэмжилтийн ажлыг Монгол улсын норм дүрэмд нийцүүлэн, цаг хугацаанд нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэх.

Тавигдах шаардлага:  

  • Геодезийн инженерийн бакалавр зэрэгтэй
  • Ажлын туршлагатай /Үүнээс барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлийн програм хангамж дээр ажиллах чадвартай /Autocad, SDRMapping Design, Civil3D, Liscad, гм /
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Маркетингийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан компанийн маркетинг хөгжүүлэлт ба хэрэгжүүлэлтийг хангуулах.

Тавигдах шаардлага:  

  • Маркетингийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Зах зээлийн нөхцөл байдал, нийтийн чиг хандлагыг ажиглан судлах, түүнийг бизнесийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Вэб сайт, бренд хөгжүүлэлтийн мэдлэг туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвар сайтай
Төслийн дата аналист

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төсөлд хэрэгжиж буй Power BI, Power Apps программыг багуудын эрэлт хэрэгцээнд тохируулан хөгжүүлэх, нэвтрүүлэх, төслийн онцлох үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээлэл, тайлангийн загвар маягтыг боловсруулах, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Баримт бичиг боловсруулах тайлан танилцуулгын загвар боловсруулах чадвартай
  • MS office болон компьютерын хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Power Bi, Power Apps дээр ажилладаг эсвэл бие даан суралцдаг
  • Багаар ажиллах чадвартай, хурдтай, ачаалал даах чадвартай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын зохион байгуулалт, хувийн сахилга баттай
Эрсдэлийн удирдлагын менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын аюулгүй байдлыг хангаж ажиллах, байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллана.

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • 2-с дээш жил эрсдэлийн менежрээр ажилласан ажлын туршлагатай 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 
  • Мэргэжлийн ёс зүйг баримталдаг, өндөр сахилга баттай, хариуцлагатай
  • Бусдын нөлөөнд автдаггүй, тууштай, үнэнч шударга  
  • Богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

СТОУС, татварын хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөх Дээрх зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалган, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага:  

  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай АССА горилогч бол давуу тал болно
  • Эерэг хандлагатай, хурдтай
  • Ажлаа бие даан зохион байгуулах, гүйцэтгэх чадвартай