Материал захиалгын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн худалдан авалтаар явдаг материал захиалгыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Олон улсын худалдаа, тээвэр, санхүүгийн чиглэлээр зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Худалдан авалтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Ростер 14/14 зохицуулалтаар ажиллах боломжтой
Барилгын супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийг төлөвлөсөн хугацаандаа, ажлын зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд, аюул осолгүй амжилттай хэрэгжүүлэхэд Барилга угсралтын болон Төслийн удирдлагын менежментийн арга барилаар амжилттай гардан гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Барилга бүтээцийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ 3+ жил ажилласан туршлагатай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой /Ростер 14/14/
Сэрээт ачигчийн оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Агуулахын өдөр тутмын ажилд ачааг технологийн дагуу тээвэрлэх, өргөх, буулгах. ХАБЭА-н дүрэм журам, аюулгүй ажиллагааны заавруудыг чанд мөрдөх, өргөх зөөвөрлөх ажлыг аюулгүй гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • В ангилалын жолооны үнэмлэхтэй
  • Харилцааны соёлтой, Хувийн зохион байгуулалт сайтай, Хамтран ажиллах чадвартай Техникийн мэдлэгтэй
Авто механикийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ухаа Худаг салбарын тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан ажиллах, бүртгэл хөтлөх, жолоочийн эрх үүрэг хариуцлагыг бэхжүүлэх хяналт тавих харилцааг зохицуулна

Тавигдах шаардлага:

  • Техникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Механик инженерээр 3-с доошгүй жил ажиллаж байсан
  • Жолоочийн B,C,D ангилалтай
Эрчим хүчний хэмнэлтийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ухаа худаг сайтын үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагын эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдсон хэмнэлтийн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, эрчим хүчний үр ашгийг тооцоолох

Тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний чиглэлийн инженерээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Эрчим хүчний менежер бэлтгэх мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан
Төсөвчин инженер/Quantity Surveyor

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн ажлын зургуудтай танилцах, зургийн тоо хэмжээний түүвэр хийх, гэрээний өөрчлөлт (нэмэлт/хасалт)-аас үүсэх ажлын тоо хэмжээ, хүн/цаг, машин/цаг тооцох, ажилбар/ажил/төслийн хийцийн эцсийн тоо хэмжээг түүвэрлэн захиалагчийн багтай хамтран баталгаажуулах, төслийн бусад багийг мэдээллээр хангах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага болон Санхүү, Механик, Барилга бүтээц, Цахилгааны инженер чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Төслийн удирдлагын анхан шатны мэдлэгтэй
  • Төслийн хүн/цаг болон материалын дата анализ хийх ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
  • Төсөвчин хийж байсан бол давуу тал болно
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Борлуулалт тооцооны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчидтэй ЦЭХ-ээр хангах гэрээ хийн ЦЭХ худалдан борлуулах, ЦЭХ-ний өр авлага барагдуулах, хэрэглэгчдийн санал гомдол, дуудлага барагдуулах, албаны сар жилийн болон бусад тайлан төлөвлөгөө гаргах, Эрчим хүчний тухай хууль дүрмийн заалт, бусад холбогдох хууль дүрэм заавар болон НУТ-ын хэрэгжилтийг хангах ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны инженер бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Microsoft office хэрэглээний программууд болон мэргэжлийн борлуулалтын программ дээр ажиллах чадвартай, эсвэл богино хугацаанд суралцах чадвартай
  • Албан бичиг, Гэрээ, Бичиг баримт боловсруулах чадвартай
  • Аж ахуй нэгж байгууллага, бусад хэрэглэгч хуулийн этгээдүүдтэй компаниа төлөөлөн харилцах, мэдээлэл солилцох, тайлагнах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ажлын байран дээрх аливаа процессыг сайжруулах, шинийг санаачлах, хэрэгжүүлэх чадвартай
  • Бие даан ажиллах болон, ажлын ачаалал даах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой
Албаны менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан эрчим хүчний балансыг гүйцэтгэлээр худалдан борлуулах үйл ажиллагааг авлагын үлдэгдэлгүй гүйцэтгэхэд холбогдох хууль, дүрэм, журам заавар, тушаалын хүрээнд удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан эрчим хүч, шугам сүлжээний мэдлэгтэй
  • Эрчим хүчний тухай хууль, дүрэм, журам, стандартуудын талаар мэдлэгтэй
  • Microsoft office хэрэглээний программууд болон цахилгаан сүлжээний горимын программууд дээр ажиллах чадвартай
  • Ажлын байран дээрх аливаа процессыг сайжруулах, шинийг санаачлах, хэрэгжүүлэх чадвартай Хангах сүлжээний цахилгаан эрчим хүчний алдагдал тооцоо анализ хийх чадвартай
Ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Усан халаалтын зуухнууд, туслах тоноглол, дулааны шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангах, засварын ажлыг төлөвлөх, удирдан зохин байгуулах, сэлбэг материалын нөөцийг төлөвлөх, зуух дулааны шугам сүлжээнд дулааны болон гидравлик тооцоо хийж горим тохируулах

Тавигдах шаардлага:

  • Аж үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжилтэй
  • Уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай
  • Дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, засварын технологийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Багаар хамтрах, харилцах ур чадвартай, асуудлыг зөвөөр шийдэх арга барил эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Хөдөө орон нутагт ростерын зохицуулалтаар ажиллах боломжтой
Диспетчер инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Цахилгаан түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах
  • Компанийн техникийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах
  • Шуурхай ажиллагаа, сэлгэн залгалт, баримт бичгийг хөтлөн явуулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны мэргэжлээр их дээд сургууль төгссөн
  • Цахилгаан схем унших, зурах чадвартай
  • Эрчим хүчний холбогдох хууль дүрэм журмын зохих мэдлэгтэй
  • Цахилгаан эрчим хүчний чиглэлээр ажиллаж байсан
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Байгууллагын үйл ажиллагааны онцлог болон зорилго, зорилттой уялдуулсан Маркетинг, PR, Медиа чиглэлийн бодлогыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • Маркетингийн дижитал суваг, платформуудыг хариуцан ажиллах, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дижитал кампанит ажлыг төлөвлөх, хэмжигдэхүүнд дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох
  • Тус ажлын байрны чиглэлийн дагуу өнгөрсөн хугацаанд цугларсан мэдээллийг эмхэлж цэгцлэх, цаашид үүсэж байгаа мэдээ мэдээллийг эмх цэгцтэй хадгалах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Менежмент, Бизнес удирдлагын чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад маркетингийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай, нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай 
  • Дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Маркетингийн дижитал, суваг платформуудыг удирдаад явах чадвартай
  • Маркетингийн шинэ дижитал хэрэгслүүдийг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах чадвартай
  • Хэрэглээний программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай, График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно 
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор захиргааны оновчтой менежментийг хэрэгжvvлэх, мэдээллийн урсгалыг зохицуулах, ажил хэргийг шуурхай явуулах, компанийн зөв соёлыг төлөвшvvлэх, байгууллагын хөгжлийн vйл явцыг удирдахад дэмжлэг vзvvлэх, компанийн ажлын байранд тохилог, таатай орчин бүрдүүлэх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, цэвэр цэмцгэр байлгах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Захиргааны ажилтан, захирлын туслахаар 1 буюу түүнээс дээш ажил ажиллаж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах ажлын арга барилыг эзэмшсэн
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах чадвартай
  • Албан баримт бичиг боловсруулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 
Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/үүрэг:

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөц, бизнесийн удирдлага, сэтгэл судлалын чиглэлээр суралцсан зэрэгтэй
  • 2-оос дээш жил Хүний нөөцийн чиглэлээр ажилласан туршлагатай
  • Англи хэлээр чөлөөтэй харилцах болон албан бичиг гаргах чадвартай
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Токарьчин, фрезерчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Засварын төвд суурилуулагдсан харуул, фрезерьтокарь, өрөм, точиль, хөрөө, матагч, хайч болон бусад суурин багаж төхөөрөмжийг заавар журмын дагуу ажиллуулах, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар, гэмтэл саатлын үеийн захиалгат ажлын хийц эд анги бэлдцийг техникийн зураг, стандартын дагуу боловсруулах ажил хийх

Тавигдах шаардлага:  

  • Токарьчин, фрезерчин мэргэжлээр МСҮТ болон курс дамжаа төгссөн
  • Токарийн машин дээр хийн, эд анги бэлтгэж байсан туршлагатай
  • Ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулах бүрэн мэдлэгтэй
  • Техникийн схем зураг унших чадвартай, техник сэтгэлгээтэй
  • Орон нутагт шилжин суурьшсан
Гагнуурчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Станцын болон зуухны газруудын үндсэн болон туслах тоноглол шугам хоолой даралтад сав, хийц эд анги угсралтын гагнуурын ажлыг зөвшөөрөгдсөн зэрэг категорийн хүрээнд технологи, чанарын өндөр түвшинд хийж ашиглалт, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангаж ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Гагнуурчин мэргэжлээр МСҮТ болон коллеж төгссөн
  • Орон нутагт шилжин суурьших боломжтой
  • Эрчим хүчний чиглэлийн компанид Гагнуурчин албан тушаал дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Автоматик, ДХХ-н инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн үндсэн болон туслах тоноглолуудын автоматыг хэвийн ажиллуулах, сайжруулах. Дулааны хянах хэмжүүрүүдийн хэвийн ажиллагааг хангах. Автомат болох алсын удирдлагатай тоноглолууд, хэмжүүр, цахилгаан хаалтуудад үзлэг үйлчилгээ, тохируулга хийх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ашиглах. Технологи процессийн удирдлагын программ хангамж, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

  • Автоматикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн программ хангамжийн талаар мэдлэгтэй
  • Багаар болон бие ажиллах чадвартай
  • Шинийг санаачилж эрэлхийлдэг, шийдэл олох чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Төслийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн гүйцэтгэж буй төслүүдийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хяналт тавих, төслийн удирдлагаар хангах, Төслийн удирдлагын менежментийг хэрэгжүүлэх, цаашид хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны инженерийн бакалавр зэрэгтэй 
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно 

 

Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

УХС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг хуваарийн дагуу хийж, тохитой орчин бүрдүүлэх, ажлын байрны эрүүл ахуйн хүрээнд ариутгалыг стандартын дагуу хийж гүйцэтгэх, гадаад орчны ногоон байгууламжийн үйл ажиллагаанд оролцох

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дундаас дээш боловсролтой
  • Ачаалал даах, багаар хамтран ажиллах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй
  • Цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл сайн
  • Орон нутагт шилжин суурьшсан
Материал тээвэр зохицуулалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн төлөвлөөгөөт бараа материалыг тоо хэмжээ, чанар стандартын шаардлагын дагуу холбогдох газруудаас цуглуулан нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Материалын инженер, Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа, Тээвэр ложистик, Агуулахын менежмент чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Чанар, нийцлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нэгжийн үйл ажиллагааны явцад хууль эрх зүйн нийцлийг хангуулах, холбогдох санг үүсгэн нэгжийн ажиллагчдыг мэдээллээр хангах, НУТ-ны болон Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо /ХАБМТ/-г мөрдөж, хэрэгжилтийг хангуулах, мөшгөх, тайлагнах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Нийгмийн ухаан, хэл, олон улсын харилцаа, боловсролын чинлэлээр зэрэгтэй байх
  • Чанар, дотоод хяналт, баримт бичигийн ажилтанаар 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Санхүү, эдийн засгийн мэдлэгтэй байх
  • Хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлээр чөлөөтэй ойлгодог, албан бичиг боловсруулах чадвартай