Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөц, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын чиглэлээр суралцсан зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Хүний нөөцийн чиглэлээр өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт сайтай
  • Байгууллагын дотоод арга хэмжээ удирдан зохион байгуулж байсан туршлагатай
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн НББ-ийг НББОУС, СТОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үнэн зөв хөтлөн явуулах Санхүүгийн болон татварын тайлангуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргах

Тавигдах шаардлага: 

  • Нягтлан бодогч болон Санхүүгийн чиглэлээр төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • НББ-ийн онол, СТОУСтандартын мэдлэгтэй
  • MS excel, MS word, MS Power point програмуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадвартай
  • Мөрдөгдөж байгаа татварын орчин, багц хууль, зохицуулалт, нөлөөллийн талаар ерөнхий ойлголттой
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Бараа материалын орлого зарлагын хөдөлгөөнийг холбогдох дүрэм журмын дагуу үнэн зөв хөтөлж, анхан шатны баримт баримт бүрдүүлэх, хөрөнгийн үлдэгдлийг бүрэн бүтэн байлгах, няравын үйл ажиллагаатай холбоотой тайлангууд гаргах

Тавигдах шаардлага:  

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй
  • Тайлангуудыг цаг тухай бүрд үнэн зөв гаргадаг
  • Няравын тайлан хөтлөх, анхан шатны баримтын мэдлэгтэй
  • Excel програм дээр бүрэн ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
  • Газар тариалангийн талбайд ажиллаж байсан бол давуу тал болно
ХАБЭА-н инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн барилгын талбайд осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэгч компаниудын ХАБЭА-н ажилтнуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н холбогдолтой хууль, дүрэм журам, стандартуудын талаар мэдлэгтэй
  • ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын талаар мэдлэгтэй
  • Байгаль орчин ISO 14001, Эрсдэлийн менежмент ISO 31000 стандартын талаар ойлголтой
  • Аюул эрсдэлийг таних ур чадварт суралцсан ба эрсдэлийн үнэлгээ хийж байсан туршлагатай
  • Аюулгүй ажиллагааны талаар сургалт заах ур чадварт суралцсан
  • Ослын талаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх ур чадвартай
  • Барилгын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 
Маркетинг борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Харилцагчид компанийн бүтээгдэхүүн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах, борлуулалтыг идэвхжүүлэх, харилцагчийг урамшуулах, шинэ харилцагч татах

Тавигдах шаардлага: 

  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ажиллаж байсан туршлагатай 
  • Маркетинг, Бизнесийн удирдлага, Худалдааны чиглэлээр төгссөн
  • Баримт бичиг боловсруулах, гэрээ хэлцэл хийх ур чадвартай
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй
  • Сошиал болон дижитал маркетингийн туршлагатай
Фермийн туслах ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үхрийн аж ахуйн үхэр сүрэгт хэрэгцээт арчилгаа маллагааг үзүүлэх. Үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага:  

  • Мал аж ахуйн малалгааны чиглэлээр 5-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Үхрийн аж ахуй дээр байрлан ажиллах боломжтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт төрж өссөн байвал давуу тал болно
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үхрийн аж ахуйд хөдөө орон нутгаас тогтмол үхрийн худалдан авалт хийх

Тавигдах шаардлага:  

  • ХААИС болон Хөдөө аж ахуйн чиглэлээр төгссөн
  • Үхэр аж ахуйтай холбоотой ажил хийж байсан бол давуу тал
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
  • Жолооны В,С ангилалтай байх.
  • Мал маллаж байсан туршлагатай, малын талаар мэдлэгтэй
Системийн автоматжуулалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Смарт хөдөө аж ахуйн програм хангамж, техник хангамжийг нэвтрүүлэлтийг хариуцна. Системийн дизайн төлөвлөлтийн боловсруулалт хийх, шаардлагатай системийг нэвтрүүлэх, интеграц хийх, мэргэжлийн талаас удирдан ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Компьютерийн техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
Хуулийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэх явуулахад шаардагдах хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлэх хуулийн нэгжийн чиг үүрэгт хамаарах ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Дотоодын болон гадаадын их дээд сургуулийн эрх зүйн бакалавр болон түүнээс дээш зэргийн дипломтой
  • Хуулийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, Монгол, Англи хэл дээр эрх зүйн баримт бичиг боловсруулах, үр дүнтэй харилцах зохих түвшний ур чадвартай
  • Оффис хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, судалгаа хийх, хууль зүйн дүгнэлт гаргах чадвартай
  • Ажилдаа хариуцлагатай ханддаг, нууц хадгалалт, цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны соёлтой, манлайлах, багаар ажиллах ур чадвартай
  • Хуулийн болон бусад холбоотой чиглэлээр сургалт өгдөг, зохион байгуулж байсан бол давуу тал болно
Усжуулалтын оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хэнтий аймаг ,Хэрлэн сум дахь газар тариалангийн талбайд төвийн эргэлттэй усжуулалтын системийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Гидромеханик инженер, Усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй төгссөн 
  • Холбогдох чиглэлээр 2-оос дээш жилийн ажлын туршлагатай 
Техникийн ашиглалт хариуцсан инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компаний техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, засвар үйлчилгээ, төлөвлөлттэй холбоотой бүх ажлын график, тоо хэмжээ, төсөвт өртөг, үнийн саналын харьцуулалт боловсруулах, ашигтай хувилбарыг санал болгох, шинээр хэрэгжих төслийн төлөвлөлт, хүчин чадал, төсвийг урьдчилсан байдлаар тооцоолох

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Авто, механик инженерийн мэргэжлээр гадаад, дотоодын их сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан
  • Хэрэглээний програм хангамж дээр саадгүй ажиллаж чаддаг
  • Төслийн менежменттэй холбоотой программ дээр ажиллаж чаддаг 
  • Оношилгооны програм хангамж дээр ажиллаж байсан туршлагатай 
  • Хэрэглээний програм хангамж дээр саадгүй ажиллаж чаддаг 
  • Уул уурхай болон ХАА-ын техник тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний төсөлд оролцсон 
  • Автомашин, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний технологи, техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай
Мал зүйч (Тэжээлийн технологич)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үхэр бордох аж ахуйн тэжээлийн технологийг хариуцах, Үхэр үржүүлгийн аж ахуй байгуулагдсаны дараа мал үржлийн ажил давхар хариуцах

Тавигдах шаардлага:

  • Мал зүйч мэргэжлийн Бакалаврын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Малын тэжээлийн технологиор мэргэшсэн
  • Тэжээлийн технологийн чиглэлээр гадаадын болон дотоодын мэргэшил дээшлүүлэх сургалтад оролцож байсан бол давуу тал болно
  • Малын үржил селекцийн чиглэлээр гадаадын болон дотоодын мэргэшил дээшлүүлэх сургалтад оролцож байсан бол давуу тал болно
  • Махны чиглэлийн мал аж ахуйн ферм ажиллаж байсан бол давуу тал болно
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий худалдан авалт, хангамжийн ажлыг хариуцан ажиллана

Тавигдах шаардлага:  

  • Худалдан авалт, ложистикийн чиглэлийн ажил хийж байсан туршлагатай
  • Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, худалдааны талын мэдлэгтэй
  • Англи, эсвэл хятад хэлний ахисан төвшний мэдлэгтэй 
  • Хөдөө орон нутаг-руу шаардлагатай үед явж ажиллах боломжтой 
  • Хувьдаа машинтай бол давуу талтай
Үйл ажиллагааны төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагааны төлөвлөлт хийх, шаардлагатай тохиолдолд бусад тусгай өгсөн даалгавруудыг шуурхай гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:  

  • Сэлбэг хэрэгсэл, багаж, техник тоног төхөөрөмж, төслийн болон хээрийн талбайн үйл ажиллагааны төлөвлөлт дээр ажиллаж байсан туршлагатай 
  • Барилга, цахилгаан, механик инженерийн мэргэжилтэй
  • Англи, хятад, орос, япон хэлний аль нэгээр чөлөөтэй харилцдаг байх
Тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Тогооч нь хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу бэлтгэж, түргэн шуурхай гаргаж ажилчдад үйлчлэнэ

Тавигдах шаардлага:  

  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрэй 1-ээс доошгүй жил ажилласан 
  • Харилцааны зөв хандлагатай
  • Хөдөө урт хугацаагаар ажиллах боломжтой