Техникч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Төслийн талбайн чанарын хяналт, баталгаажилтыг хангуулахын тулд талбайд хийгдэж буй тест туршилтын загвар бэлдэх, тест туршилт хийх, чанарын инженерийн ажилд дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:

  • Хэмжилтийн үр дүн баримт бичиг хөтлөлт хийх чадвартай ХАБЭА-ийн онолын мэдлэгтэй
  • Хэмжилтийн багажууд дээр ажиллах суурь мэдлэгтэй
  • Барилгын чиглэлийн суурь мэдлэгтэй
  • Шаардлагатай тохиолдолд барилгын зураг уншиж чадах суурь мэдлэгтэй байх Барилгын техникчийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Гагнуур болон бетоны суурь мэдлэгтэй бол давуу тал болно
Үйлчлэгч

Ажлын байрны зорилго/үүрэг:

Төслийн талбайн түр оффис контейнерүүдийн ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Харилцааны ур чадвартай
  • Үнэнч шударга, тогтвор суурьшилтай ажиллах 
  • Хувийн зохион байгуулалт, соёл сайтай
Мужаан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Объектын эд хогшил, тавилга, тоноглолын болон барилгын жижиг засварыг чанартай хийж гүйцэтгэх, хэвийн ажиллагаатай холбоотой аж ахуйн бусад ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах.

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш түвшний боловсролтой
  • Мэргэжлийн үнэмлэх, сертификаттай, мужаанаар ажиллаж байсан туршлагатай
  • Санаачилгатай, өөриймсөг, түргэн шуурхай
  • Харилцааны ур чадвартай
  • Гарын эв дүйтэй
Цахилгаанчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, холболтыг инженерийн шаардлага, холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлтонд заагдсан бусад чиг үүргүүдийг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Цахилгаанчны сургалтад сууж үнэмлэх гэрчилгээ авсан
  • Цахилгаан техникийн онол практикийн мэдлэгтэй 
  • Дагалдан суралцах хөтөлбөрийг хангасан
  • Ижил төстэй төсөл дээр 2-oос дээш жил ажилласан
  • Харилцааны соёлтой, зөв хандлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал ААД, ТААД үнэмлэх гэрчилгээтэй бол давуу тал болно
Бизнес шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
  • Нөхцөл байдалд тохирсон шинэ санаа гаргах чадвартай
  • Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Эстимэйтор инженер (Механик)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Шугам хоолойн угсралтын ажлыг барилгын норм ба дүрэм, стандарт, төслийн захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих /Оюу толгой далд уурхайн төсөл/

Тавигдах шаардлага:  

  • Механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Халаалт, агаар сэлгэлтийн угсралтын чанарын хяналт хийж гүйцэтгэж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй (дундаас дээш түвшинд яриа болон бичиг)
  • Бичиг баримт боловсруулах чадвартай (угсралтын шаардлага, аргачлал, төлөвлөгөө боловсруулах)
  • MS office болон компьютерын хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Чанарын хяналтын баталгаажилтын инженер (ХАС)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Шугам хоолойн угсралтын ажлыг барилгын норм ба дүрэм, стандарт, төслийн захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих /Оюу толгой далд уурхайн төсөл/

Тавигдах шаардлага:  

  • Халаалт, агаар сэлгэлтийн инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Халаалт, агаар сэлгэлтийн угсралтын чанарын хяналт хийж гүйцэтгэж байсан туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй (дундаас дээш түвшинд яриа болон бичиг)
  • Бичиг баримт боловсруулах чадвартай (угсралтын шаардлага, аргачлал, төлөвлөгөө боловсруулах)
  • MS office болон компьютерын хэрэглээний бусад програмууд дээр ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Сүлжээний инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн ажиллагчдын компьютер түүнд холбогдох тоног төхөөрөмж, програм хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах. Мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг ханган ажиллах болон МАБ-ыг сахин хангуулах

Тавигдах шаардлага:  

  • Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дунд /intermediate/ түвшний мэдлэгтэй
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Програмчлалын тухай мэдлэгтэй 
  • Powerbi, Powerapps, Power automate UX/UI мэдлэгтэй бол давуу тал болно
Ноцтой эрсдлийн удирдлага хариуцсан ажилтан /CRM

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Монгол Улсын болон Оюу толгойн гүний уурхайн төслийн ХАБЭА стандарт шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагааг хангуулах
  • Олон Улсын ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын дагуу төслийн аюулгүй ажиллагааны үйл ажиллагааг зохион байгуулах 
  • Ноцтой Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, зорилт, журмын шаардлагыг хангуулах

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдсан
  • ХАБЭА-н тухай хууль болон бусад холбогдох эрхзүйн мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцааны ур чадвартай  
Орчуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюу Толгойн Гүний уурхайн барилга угсралтын төсөлд аман болон бичгийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Олон улсын харилцаа, Орчуулагчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
  • Барилгын чиглэлээр орчуулга хийж байсан бол давуу тал болно
  • Өөрийгөө илэрхийлэх, зөв ойлгуулах чадвартай
  • Харилцааны болон хамтран ажиллах ур чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Зургийн инженер (Барилга)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн талбайд зураг төслийн ажлын шаардлагатай зураг төсөл боловсруулах, өөрчлөлтийн зураг гаргах, захиалагчаар батлуулах, шийдэл боловсруулж гүйцэтгэлийн зураг гаргах

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга угсралтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • AutoCAD программ ашиглах чадвартай
  • Хяналт, шалгалт хийх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Норм нормативийн болон мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн болон зураг төслийн программууд дээр ажиллах чадвартай
Худалдан авалт хариуцсан менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцөлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү менежмент, Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дата анализ, дүн шинжилгээ хийн танилцуулах чадвартай
  • Англи, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хангамж, худалдан авалтын чиглэлээр барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Төслийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн баримт бичгийн бүрдэл хариуцах, тайлан мэдээ боловсруулах, төслийн явцын гүйцэтгэлд хяналт тавих Зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийн танилцуулах Гадаад болон дотоодын харилцагчидтай харилцах, хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Төслийн удирдлага, Санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Төслийн удирдлага болон Хууль эрх зүйн онолын мэдлэгтэй, түүнийг хэрэгжүүлэх чадвартай
  • Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Барилга, тоног төхөөрөмжийн угсралтын стандарт болон зөвшөөрлийн талаар мэдлэгтэй, улсын комисст хүлээлгэн өгөх чиглэлийн ажлын туршлагатай бол давуу тал болно
Нислэг зохицуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Оюу Толгойн Гүний уурхайн төсөлд ажиллаж буй ажиллагчдын нислэгийг ээлжийн хуваарийн дагуу зохицуулах, ажилтнуудын нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд хүсэлтийг илгээж батлуулах
  • Гадаад ажилчид МУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авах, сунгах, цуцлах ажлыг хийж гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах ур чадвартай 
  • Хамтран ажиллах, харилцааны ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Группийн болон Компанийн бодлого, хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүний нөөцтэй холбоотой асуудлаар бусад алба нэгжтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага, Эрх зүйч, Сэтгэл судлаач болон бусад холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
    Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Бичиг баримт боловсруулах ур чадвартай
  • Манлайлах, удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Зургийн инженер (Барилгын инженер)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд зураг төслийн ажлын шаардлагатай зураг төсөл боловсруулах, өөрчлөлтийн зураг гаргах, захиалагчаар батлуулах, шийдэл боловсруулж гүйцэтгэлийн зураг гаргах

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга угсралтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • AutoCAD программ ашиглах чадвартай
  • Хяналт, шалгалт хийх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Норм нормативийн болон мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн болон зураг төслийн программууд дээр ажиллах чадвартай
Харилцагчийн үйлчилгээний ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Гишүүдэд клубын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах, гишүүнчлэлээр элсүүлэх, үйлчилгээний стандартын дагуу үйлчилж, эерэг сэтгэгдэл үлдээхийг эрхэмлэнэ

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролтой
  • Түргэн шуурхай, харилцааны соёлтой
  • Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно
  • Тайлан тооцоо гаргах,борлуулалт хийх чадвартай
Туслах инженер (Механик)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэж буй уурхайн гүнд дэх дэд бүтэц, тоног төхөөрөмжийн механик болон халаалт агаар сэлгэлтийн угсралт суурилуулалт, холболт, туршилт тохируулгын ажлыг Захиалагчийн шаардлага, холбогдох норм стандартын дагуу хийж гүйцэтгэхэд чиглэнэ

Тавигдах шаардлага:  

  • Механик инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилга, Үйлдвэрийн өргөх болон суурин, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн угсралт болон туршилт хийж байсан туршлагатай
  • Ажлын зураг боловсруулах, унших, уялдуулах, тооцоолол хийх чадвартай
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Дүүжин болон гүүрэн краны онол болон практик мэдлэгтэй
  • Металл, металл хийц судлалын мэдлэгтэй
  • Гагнуурын төрөл, тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, материал сонгох чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Мэдээлэл технологийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Компанийн ажиллагчдын компьютер түүнд холбогдох тоног төхөөрөмж, програм хангамжийн найдвартай хэвийн ажиллагааг хангах. Мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг ханган ажиллах болон МАБыг сахин хангуулах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээлэл технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний дунд /Intermediate/ болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй.
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвартай.
  • Програмчлалын тухай мэдлэгтэй
  • Power Bi, Power Apps, Power automate UX/UI мэдлэгтэй бол давуу тал болно
Холбоо дохиоллын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг: 

Өгөгдсөн зургийн даалгавар, эх загвар зургийн дагуу барилга байгууламжийн цахилгаан, холбоо дохиоллын зураг төслийг шаардагдах стандарт, норм дүрэм болон техникийн шаардлагын дагуу зорилтот хугацаанд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Цахилгааны инженерийн чиглэлээр Бакалаврын зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Барилгын цахилгаан хангамжийн гадна, дотор угсралт хийж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно
  • Цахилгаан хангамжийн системийн тооцоо хийх чадвартай
  • Багаар ажиллах, харилцах ур чадвартай
  • Суралцах ур чадвар сайтай