Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажил
БуцахҮнийн санал
Шангри-Ла Улаанбаатар ХХК
03/16/2023
03/30/2023
SLUB2 RFQ9
1.
Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
№ | Ажлын нэр | Тодорхойлолт | Хэмжих нэгж | Нийт хэмжээ |
1 | Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажил | Фасадын шилны одоогийн хуучин силиконыг хуулан шинээр силикон хийж ус нэвтрэлтийг зогсоох. халуун, хүйтэнд тэсвэртэй гадна зориулалтын силикон | цонх | 15 |
2.
Нийлүүлэгчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
- МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх
- Оролцогч энэ үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
3.
Тодруулга
Нийлүүлэгч та инженерингийн холбогдолтой нэмэлт мэдээлэл лавлах бол 8806-9916 утсаар холбогдоно уу.
4.
Нийлүүлэгч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Нэр, албан тушаал: | Г. Түшиг, Худалдан авалтын ахлах ажилтан |
Утас: | 8911-6924 |
Үнийн санал хүлээн авах хаяг: | tender.ub@shangri-la.com |
Үнийн санал өгөх хугацаа: | 2023 оны 3 сарын 30-ны 14:00 цагаас өмнө |
Хүлээн авах хэлбэр: | Цахим |
5.
Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.