Газар тариалангийн талбайн бороожуулагчийн угсралтын ажлын тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Мэтагро ХХК

Зарласан огноо

05/16/2022

Бүртгэл хаах огноо

05/19/2022

Дугаар

Metagro05

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Газар тариалангийн талбайн бороожуулагчийн угсралтын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

д/д Ажлын нэр Тайлбар
Бороожуулагчийн угсралтын ажил
1 Бороожуулагч машины гидрантын суурь цутгах ажил-бетон бэхжүүлж хүлээх-7 хоног Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
2 Насос станцын суурь цутгах ажил-бетон бэхжүүлж хүлээх 7 хоног Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
3 Ус дамжуулах хоолойн газар шорооны ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
4 Ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
5 Ус дамжуулах шугам хоолойг хий тавьж 3 хоног хүлээж шалгах, траншейны булалтын ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
6 Бороожуулагч машины угсралтын ажил Угсралтын зааврын дагуу
7 Бороожуулагч машины ажиллагааны шалгалт, зүгшрүүлэлт Угсралтын зааврын дагуу
8 Худаг, насос станц, бороожуулагч машины цахилгаан хангамжийн шугам сүлжээний угсралтын ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
9 Насос станцын угсралт, цахилгааны монтажийн ажил Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
10 Насос станцын ажиллагааны шалгалт, зүгшрүүлэлт Ажлын зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу
11 Цахилгааны шугам сүлжээний ажиллагаа, объект хоорондын зохицуулалт, аюулгүй байдал зэргийг шалгах, зүгшрүүлэлт хийх Зүгшрүүлэлтийн ажил 72 цагийн хугацаанд үргэлжлэнэ.
12 Усан хангамжийн шугам сүлжээний ажиллагаа, объект хоорондын зохицуулалт, аюулгүй байдал зэргийг шалгах, зүгшрүүлэлт хийх
13 Услалтын системийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж шалгах
14 Услалтын системийг /Улсын, Техникийн/ комиссоор ашиглалтад хүлээн авах

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Усны барилга, байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй компани байх
  • Ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгсэл хүрэлцэхүйц байх
  • Ажлыг гүйцэтгэх мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай байх

3.

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 05 сарын 19-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.

Тодруулга: Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: Г.Эрдэнэсувд, худалдан авалтын менежер
Утас: 8606-9406
Имэйл: erdenesuvd.g@metagro.mn

5.

Тендер өгөх:

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 05 сарын 23-ны 14:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: erdenesuvd.g@metagro.mn

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.