10 МВт-н нарны цахилгаан станцын нарны хавтангийн суурийн төмөр хийц, нарны хавтангийн угсралт суурилуулалт
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

08/05/2022

Бүртгэл хаах огноо

08/15/2022

Дугаар

ASP-0616-RFP031

1.

Ерөнхий мэдээлэл
Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг нарны цахилгаан станцын удирдлагын барилга ба бетон хийцийн барилга угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2.

Оролцогчид тавигдах шаардлага
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэх хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй байх
  • Эрчим хүчний ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М-Си-Эс группийн/
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй барилга угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 300 сая төгрөгөөс дээш ба аль нэг жил нь 500 сая төгрөгөөс дээш байх
  • Барилга угсралт, цахилгаан, эрчим хүчний салбарт тавигдах ХАБЭА-н шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулах чадамжтай байх.

3.

Тендерт бүртгүүлэх
Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 08 сарын 10-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн маягтыг 4-т заасан хаягаар холбогдон авна уу.

4.

Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар 2022 оны 08 сарын 12-ны дотор хандана уу.
Нэр, албан тушаал Ц.Намуун, Худалдан авалтын ажилтан
Утас 8600-3145
Имэйл namuun.ts@mcsi.mn

5.

Тендер өгөх
Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.
Тендер өгөх огноо, цаг: 2022/08/15-ны 12:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

6.

Бусад
Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.