Захиалагч: М-Си-Эс Холдинг ХХК

Тендерийн дугаар: MCS1810


Зарласан огноо: 2018.08.08

Хаах огноо: 2018.08.22

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг группийн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй группийн хэмжээнд мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.  

Төрөл (Өвөл болон зуны)

Тоо,ш (жилээр)

Ажлын гутал

1887

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй
  • Зөвхөн хөдөлмөр хамгааллын гутал нийлүүлэх чиглэлээр сүүлийн 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна. Үүнд энгийн гутал нийлүүлж байсан туршлага хамаарахгүй болно.
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доошгүй байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана. 

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, Худалдан авалт, эрсдэлийн ахлах ажилтан

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8810-6700

Имэйл:

workwear_tender@mcs.mn 

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 08 сарын 13-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1810 тендерийн хураамж, Peг: …. (компанийн регистрийн дугаарыг бичих)

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 08 сарын 22-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.