Шугам хоолой, холбох хэрэгсэл нийлүүлэх тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

11/21/2022

Бүртгэл хаах огноо

11/28/2022

Дугаар

MWS-4B-001

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Оюу-Толгойн гүнийн уурхайд ашиглах 4000 гаруй метр шугам хоолой болон түүнтэй холбогдох холбох хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс Группийн/
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 100,000,000 төгрөгөөс дээш ба аль нэг жил нь 150,000,000 төгрөгөөс дээш байна.
 

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 11 сарын 28-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх

4.

Тодруулга


Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Б.Хүдэрчулуун, Худалдан авалтын ажилтан
Холбоо барих: 8050-6025
И-мэйл: khuderchuluun.ba@mcsi.mn

5.

Тендер өгөх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 12 сарын 05-ны 10:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.