Цэцэрлэгийн барилгын дотор засвар хийх ажил
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зарласан огноо

10/07/2022

Бүртгэл хаах огноо

10/14/2022

Дугаар

MCSCC-202211

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн харьяа цэцэрлэгийн барилгын дотор засвар хийх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Цэцэрлэгийн нийт 360 м2 талбайн засварын ажлыг план зургийн дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Хана, тааз, шал, дотоод засал, сантехник, холбоо дохиолол болон цахилгааны ажил багтана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, сүүлийн 2 ба түүнээс дээш жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Ажил гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх
  • Тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх
  • Гүйцэтгэлийн дараах засвар үйлчилгээг тогтмол хангадаг байх

3.

Тодруулга

Хэрэв нийлүүлэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

4.

Үнийн санал өгөх

Оролцогч саналаа доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ.

Үнийн санал өгөх огноо, цаг: 2022 оны 10 сарын 14-ны 12:00 цагаас өмнө
Үнийн санал өгөх хэлбэр: Цахим
И-мэйл: ariun.m@mcscocacola.mn
Нэр, албан тушаал: М. Ариун, Худалдан авалтын ажилтан
Утас: 8804-3726

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.