Хот хоорондын ачаа тээвэрлэлтийн тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Тотал дистрибюшин ХХК

Зарласан огноо

06/15/2022

Бүртгэл хаах огноо

06/26/2022

Дугаар

TD2210

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Хот хоорондын ачаа тээвэрлэлтийн нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

  • Тээврийн хамрах хугацаа: 2022 оны 3-р улирал буюу 7, 8 болон 9-р сарын тоо хэмжээ болно. Захиалагч шалгарсан оролцогчидтой 3 сарын хугацаатай гэрээ байгуулж хамтран ажиллана.
Бүс Жин /тонн/
Баруун бүс 7,041
Төв Бүс 10,533
Зүүн бүс 8,863
Нийт 26,436

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 1 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд;
  • Татварын өр төлбөргүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий битүү амбаартай, 10-35 тоннын даацтай тээврийн хэрэгсэлтэй байх
  • Ачаа тээврийн болон байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалд хамрагдсан байх
 

3.

Тендерт бүртгүүлэх: 

Шаардлага хангасан оролцогч дор дурдсан материалыг бүрдүүлэн 2022 оны 06 сарын 21-ны дотор Bumanzul.g@totaldistribution.mn хаяг руу илгээж бүртгүүлнэ.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл
 

4.

Тодруулга авах:
  • Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 06 сарын 23-ний дотор явуулна.
Нэр, албан тушаал: Г. Буманзул, худалдан авалтын ажилтан
Утас: 8804-6584
Имэйл: Bumanzul.g@totaldistribution.mn

5.

Тендер өгөх: 

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 06 сарын 26-ны 18:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: Bumanzul.g@totaldistribution.mn

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ.

Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.