Харуул хамгаалалтын үйлчилгээ худалдан авах тухай
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

07/22/2021

Бүртгэл хаах огноо

07/28/2021

Дугаар

RFP008-USP-20210722

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг “Харуул хамгаалалтын үйлчилгээ” үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Захиалагч шалгарсан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Ажлын хүрээ:

Монгол Улс, Завхан аймаг, Алдархаан сумын Ямаатын хөндийд  байрлах “Улиастай 5Мвт-ын Нарны Цахилгаан Станц, Батарей Хуримтлуурын Системийн Төсөл”-ийн хүрээнд харуул хамгаалалтын үйлчилгээг доор заасан байршилд гүйцэтгэнэ.

  • Завхан аймгийн Алдархаан сумаас 7 км зайд байрлах Улиастай 5 Мвт нарны цахилгаан станцын талбайд байрлана.
  • Харуулын постын тоо: 1
  • Харуулын пост байрлах хугацаа: 6 сар
  • Хамгаалах объект: Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлын талбай, төслийн бараа материал хадгалах талбай, төслийн түр оффис
  • Хамгаалалтын ажилтны хоол: байр, хоолыг захиалагч хариуцна. Төслийн түр кэмп дээр байрлана.
  • Харуулын түр байр: Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх компани нь харуулын постын түр байрыг бүрэн хариуцна. Харуулын түр байр нь харуул хамгаалалтын компанийн өмч гэж үзнэ.

Хэрэв гүйцэтгэгч та энэхүү худалдан авалтад санал өгөх хүсэлтэй бол 4-т заасан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг цахимаар авах боломжтой.

3.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх.
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М-Си-Эс группийн/.
  • Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байх.
  • Сүүлийн 3 жилд ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.

4.

Үнийн санал өгөх:

Нэр, албан тушаал: Б. Билгүүн , Худалдан авалтын ажилтан
Утас: 88104392
И-мэйл: Bilguun.b@mcsi.mn
Үнийн санал өгөх сүүлийн хугацаа 2021 оны 7 сарын 28-ний 12:00 цагаас өмнө

5.

Гүйцэтгэгч үнийн санал бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.