Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлэх урилга
Буцах
Төрөл

Захиалагч

М-Си-Эс Проперти ХХК

Зарласан огноо

11/13/2021

Бүртгэл хаах огноо

12/15/2021

Дугаар

Урилга

1.

М-Си-Эс Проперти ХХК нь дараах ажлуудыг гүйцэтгэх боломжтой Барилга угсралт, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг компанийн "Нийлүүлэгчийн мэдээллийн санд" нийлүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Уг хүсэлт нь худалдан авах хэрэгцээт бараа материал, ажил үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчдийг олж тодорхойлох, цаашид доорх чиглэлээр зарлагдсан худалдан авалт, сонгон шалгаруулалтанд урьж оролцуулах зорилготой. Тус урилга нь ямар нэг бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа болохгүй, зөвхөн компанийн нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгэгдэх мэдээлэл болох юм.

2.

Ажлын чиглэл
  1. Газар шорооны ажил
  2. Төмөр бетон бүтээц угсралт
  3. Үндсэн металл хийц угсралт (багана, дам нуруу, хучилт г.м)
  4. Дээврийн ажил
  5. Шилэн фасад, цонх угсралт
  6. Металл фасад угсралт
  7. Хөөсөн фасад угсралт
  8. Гипсэн хана, тааз угсралт
  9. Өрлөгийн ажил
  10. Шалны бетон тэгшилгээ, өнгөлгөөний ажил
  11. Ус тусгаарлалт (дотор, гадна)
  12. Дотор заслын ажил (замаска, будаг, обой г.м)
  13. Плита, чулуу наах
  14. Мужааны ажил (хаалга суулгалт, паркетан шал угсралт г.м)
  15. Шилэн хана, хаалга, толь угсралт
  16. Жижиг металл хийц угсралт (хашаа, бариул, шат, нимгэн төмөр хийц, нерж хийц г.м)
  17. Өргөгч угсралт (кран, өргүүр г.м)
  18. Өндөр барилгын фасад цэвэрлэгээний төхөөрөмж угсралт (BMS)
  19. Авто замын ажил
  20. Явган замын ажил
  21. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт
  22. Тоглоомын талбай
   

3.

Бүрдүүлэх бичиг баримтууд:
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Компанийн танилцуулга
  4. Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл
  5. Тухайн ажилд шаардлагатай материалын албан ёсны дистрибьютерийн сертификат /хэрэв байгаа бол/
  6. Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт
  7. Байгууллагын ХАБЭА-н тогтолцооны мэдээлэл
  8. Инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажиллах хүчний мэдээлэл
  9. Ажил гүйцэтгэх тоног төхөөрөмж, машин механизмийн мэдээлэл

4.

Материал хүлээн авах
Албан тушаал: Худалдан авалтын ажилтан
И-мэйл: Urantsetseg.o@mcsp.mn
Утас: 8810-1204
Хугацаа: 2021 оны 12-р сарын 15-ны 14:00 цагаас
   

5.

Анхаарах зүйлс:
  • 3 ба түүнээс дээш жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийн бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авна.
  • Дээрх заасан бичиг баримтуудыг бүрэн илгээсэн байх
  • Тухайн нийлүүлэгч бүртгүүлэх хүсэлт ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.
  • Дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй болно.