Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажил
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

Шангри-Ла Улаанбаатар ХХК

Зарласан огноо

03/16/2023

Бүртгэл хаах огноо

03/30/2023

Дугаар

SLUB2 RFQ9

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын нэр Тодорхойлолт Хэмжих нэгж Нийт хэмжээ
1 Сэнтрал тауэр барилгын гадна фасадын силиконы ажил Фасадын шилны одоогийн хуучин силиконыг хуулан шинээр силикон хийж ус нэвтрэлтийг зогсоох. халуун, хүйтэнд тэсвэртэй гадна зориулалтын силикон  цонх 15

2.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх
  • Оролцогч энэ үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байх

3.

Тодруулга


Нийлүүлэгч та инженерингийн холбогдолтой нэмэлт мэдээлэл лавлах бол 8806-9916 утсаар холбогдоно уу.

4.

Үнийн санал өгөх

Нийлүүлэгч саналаа ирүүлэхдээ шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Нэр, албан тушаал: Г. Түшиг, Худалдан авалтын ахлах ажилтан
Утас: 8911-6924
Үнийн санал хүлээн авах хаяг: tender.ub@shangri-la.com
Үнийн санал өгөх хугацаа: 2023 оны 3 сарын 30-ны 14:00 цагаас өмнө
Хүлээн авах хэлбэр: Цахим

5.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.