Сайт угсралтын ажлын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнител ХХК

Зарласан огноо

01/20/2022

Бүртгэл хаах огноо

01/25/2022

Дугаар

UNI2201

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Сайт угсралтын ажлын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрчилгээтэй байх
  • Тендер зарласан чиглэлээр 2-с доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • НӨАТ төлөгч байх

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана

Нэр, албан тушаал:
  • Э.Отгонжаргал
  • Худалдан авалтын мэргэжилтэн
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал тауэр, 8 давхар
Утас: 8611-9960
Имэйл: Otgonjargal.e@unitel.mn

4.

Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн 2 дахь шатны шалгаруултанд оролцон, баримт бичиг хүлээн авах эрхтэй ба дараах материалыг 2022 оны 01 сарын 25-ны өдрийн 10:00 цаг дотор бүрдүүлэн tenderuni2201@unitel.mn хаягаар ирүүлэн, авах боломжтой.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхолоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажлын туршлагын мэдээлэл
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
Харилцаа холбооны Б зөвшөөрөл  ХХЗХ-ны "Б" зөвшөөрөл Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн    суурилуулалт, засвар үйлчилгээ
Цахилгааны тусгай зөвшөөрөл  ЭХЯ-ны Цахилгааны дамжуулах шугам, дэд станцын угсралт, завсар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ 3.2.1-3.2.5, БХБЯ-ны барилгын тусгай зөвшөөрлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт БА-3.5, БА-4.5, БА-5.5,БА-6.3, БА-7.3 тусгай зөвшөөрлүүдийг аль нэг нь байх
Барилгын тусгай зөвшөөрөл  Барилгын тусгай зөвшөөрлийн 4.1 эсвэл 2.1.6

5.

Тендер ирүүлэх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2022 оны 02 сарын 18-ны 11:00 цагаас өмнө

6.

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.