Оффис засварын ажил
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

М-Си-Эс Кока-Кола ХХК

Зарласан огноо

08/17/2022

Бүртгэл хаах огноо

08/24/2022

Дугаар

MCSCC-202209

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Худалдан авалт болон Түгээлтийн оффисын засварын ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын цар хүрээ:

Нийт 425.96м2 талбай бүхий оффисын заслын ажлыг план зургийн дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Хана, тааз, шал, дотоод засал, сан болон цахилгааны ажил багтана.

Жич: Хэрэв нийлүүлэгч та дээрх ажилд үнийн санал өгөх хүсэлтэй бол 3-т заасан хаягаар холбогдож ажлын зураг болон 3D зургийг авна уу.

2.

Оролцогчид тавигдах шаардлага
Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Үнийн саналд заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Гүйцэтгэх боломжит хугацааг бодитой зөв ирүүлсэн байх,
  • Гүйцэтгэлийн дараах засвар үйлчилгээг тогтмол хангадаг байх

3.

Үнийн санал өгөх
Нэр, албан тушаал:  
  • Т.Анхцэцэг
  • Худалдан авалтын ажилтан
Утас: 8607-4858
Имэйл: Ankhtsetseg.T@mcscocacola.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2022 оны 08 сарын 24-ны 12:00 цагаас өмнө

4.

Бусад

Үнийн саналд оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ.

Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.