Оффисын интрьер зураг, дотоод заслын ажил хийж гүйцэтгэх
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юни Оффис Менежмент ХХК

Зарласан огноо

12/07/2021

Бүртгэл хаах огноо

12/14/2021

Дугаар

UNI2111

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Юни Оффис Менежмент ХХК-ын Улаанбаатар хотын 6 байршил дах "Оффисын интрьер зураг, дотоод заслын ажил" хийж гүйцэтгэх  нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендер зарласан чиглэлээр сүүлийн 2 жил үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  1. Интерьер зураг гаргах, батлуулах, гүйцэтгэх
  2. Инженерингийн ажил гүйцэтгэх
  3. Батлагдсан зургын дагуу гүйцэтгэх
  4. Тавилга үйлдвэрлэдэг бол давуу тал болно
  • Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
  1. ААН, оффисын дотор болон гадна цахилгаан хангамж угсрах тусгай зөвшөөрөл
  2. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /15.14.6/
  3. Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
  4. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
  • Оролцогч 50 сая (тавин сая) төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба мөн энэ үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхитай байна.
 

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: З. Мөнгөнтуяа
Утас: 8611-3921
Имэйл: tender2111@unitel.mn
Үнийн санал өгөх хугацаа: 2022 оны 1 сарын 3-ны 11:00 цагаас өмнө
 

4.

Бүрдүүлэх материал Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг хүлээн авах эрхтэй ба дараах материалыг 2021 оны 12 сарын 14-ны өдрийн 17:00 цаг дотор бүрдүүлэн tender2111@unitel.mn хаягаар ирүүлэн,авах боломжтой.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхолоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлийн хуулбар
  1. ААН, оффисын дотор болон гадна цахилгаан хангамж угсрах тусгай зөвшөөрөл
  2. Барилга багууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл/15.14.6/
  3. Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
  4. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

5.

Тендер ирүүлэх Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг Огноо: 2022 оны 01-р сарын 03-ны 11:00 цагаас өмнө