Офсет хэвлэлийн компани сонгон шалгаруулах тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Холдинг ХХК

Зарласан огноо

10/06/2022

Бүртгэл хаах огноо

10/13/2022

Дугаар

MCS2208

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг офсет хэвлэлийн компани сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй хоёр жил хүртэлх хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байгууллага байх
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 100 сая төгрөгөөс дээш байх
  • Офсет хэвлэл, үйлдвэрлэлийн чиглэлээр сүүлийн 1 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Улаанбаатар хотод уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий үйлдвэрийн байртай байна.
  • Хүргэлт, түгээлтийн тээврийн хэрэгсэлтэй байх
  • Захиалгын тоо хэмжээ, нийлүүлэлтийн хугацаа, загвар хийц дээр уян хатан байх
  • Захиалга хариуцсан тусдаа ажилтантай байх
  • Тендерийн баримт бичигт заасан тоног төхөөрөмжтэй байх шаардлагатай

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч доорх материалыг 2022 оны 10 сарын 13-ны дотор бүрдүүлэн procurement@mcs.mn хаягаар хандан тендерийн баримт бичгийг авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн и-мэйл
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Өмнө нь тендерт орж байсан эсхүл гэрээлэгч байсан бол өгөх шаардлагагүй)

4.

Тодруулга
Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: М. Жанерке, Худалдан авалтын ахлах ажилтан
Утас: 8818-8411
И-мэйл: Procurement@mcs.mn

5.

Тендер өгөх

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн тендерийн саналаа 2022 оны 10 сарын 19-ны 18:00 цагаас өмнө procurement@mcs.mn хаягаар илгээнэ. Тендерийн саналыг тендерийн хороо хаалттай нээж, саналын хүчинтэй хугацааны дотор багтаан үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн санал ирүүлсэн компанийг шалгаруулна.

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.