Орхон аймагт баригдах агуулахын барилгын гадна цахилгаан хангамж, гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил
Буцах
Төрөл

Үнийн санал

Захиалагч

Тотал дистрибюшин ХХК

Зарласан огноо

08/16/2022

Бүртгэл хаах огноо

08/24/2022

Дугаар

TD-2022-09

1.

Ерөнхий мэдээлэл

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Орхон аймагт баригдах агуулахын барилгын гадна цахилгаан хангамж, гадна гэрэлтүүлгийн угсралтын ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Хийгдэх ажлын цар хүрээ:
  • 6кВ цахилгаан дамжуулах кабель шугамын ажил
  • 0,4кВ-ын 400Ква чадалтай дэд өртөөний ажил
  • Гадна гэрэлтүүлэг шугамын ажил
 

2.

Оролцогчид тавигдах шаардлага
Үнийн  саналд заасан чиглэлээр:
  • Ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
  •  Сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх

3.

Үнийн саналд бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 08 сарын 22-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа үнийн саналтай холбоотой баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үнийн саналд оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл илгээх

4.

Тодруулга авах
Үнийн саналтай холбоотой мэдээлэл авах бол доорх хаягаар 2022 оны 08 сарын 23-ний дотор холбогдоно.
Нэр, албан тушаал:
  • Т. Номин-Эрдэнэ
  • Төслийн мэргэжилтэн
Утас: 8600-6744
И-мэйл: Nomin-erdene.t@totaldistribution.mn

5.

Бүрдүүлэх материал

Оролцогч саналаа ирүүлэхдээ хавсралт материалуудтай танилцан, шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

  • Тухайн ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй үнийн саналыг албан бичгийн хамт ирүүлэх
  • Тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Ажлын туршлагын танилцуулга
  • 2020, 2021 оны санхүүгийн тайлан
  • Татварын тодорхойлолт
Үнийн санал өгөх
Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 08 сарын 24-ны 12:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: Nomin-erdene.t@totaldistribution.mn

6.

Бусад

Үнийн саналд оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна.

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ.

Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.