Нарны цахилгаан станцын 35кВ хаалттай хуваарилах байгууламж, Инвертерийн байгууламж, Цэнэг хуримтлуурын батарей станцын угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

06/23/2021

Бүртгэл хаах огноо

06/28/2021

Дугаар

RFP015-USP-20210615

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Нарны цахилгаан станцын 35кВ хаалттай хуваарилах байгууламж, Инвертерийн байгууламж, Цэнэг хуримтлуурын батарей станцын угсралт, суурилуулалтын ажлын нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан Туслан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллана.

2.

Төсөл хэрэгжих байршил:

Уг төсөл нь Завхан аймгийн Алдархаан, Улиастай сумуудад хэрэгжинэ.

Оролцогчид тавигдах шаардлага:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн байдлаар нийгмийн даатгал болон татварын өргүй байх;
  • Гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой чиглэлээр хууль, шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй хэрэг маргаангүй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх /Худалдан авах ажиллагааны газар болон М Си Эс группийн
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 250,000,000 төгрөгөөс дээш ба аль нэг жил нь 400,000,000 төгрөгөөс дээш байна.
  • 35кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралт, засвар түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага байх
  • Цахилгааны угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай боловсон хүчин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дамжуулах агаарын шугам, Дэд станцын тоноглолын угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
  • Цахилгаан, эрчим хүчний салбарт тавигдах ХАБЭА-н шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулах чадамжтай байх.

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана уу.

Нэр, албан тушаал: Б.Билгүүн, Худалдан авалтын мэргэжилтэн
Утас: 8810-4392
Имэйл: Bilguun.b@mcsi.mn

4.

Тендер өгөх

  • Тендерийн баримт бичиг олгох сүүлийн хугацаа: 2021 оны 6 сарын 28-ний 17:00 цаг
  • Хаяг: Тендерийн баримт бичигт заасан хаягаар ирүүлнэ.
  • Тендер материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2021 оны 7 сарын 5-ны 12:00 цагаас өмнө

5.

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.