Мал төхөөрөх үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Мэтагро ХХК

Зарласан огноо

05/30/2023

Бүртгэл хаах огноо

06/12/2023

Дугаар

MET23T0001

1.

Та доорх худалдан авалтад оролцох хүсэлтэй бол https://supplier.mcs.mn/ хаягаар орж нийлүүлэгчээр бүртгүүлнэ үү.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Хэнтий аймаг, Хэрлэн сум, 7-р багт байршилтай "Өдөрт 80 бод мал төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх " нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хувилбарт санал:

Оролцогч нь захиалагчийн санал болгосон технологиос гадна өөрийн хэдэн ч хувилбараар технологийн шийдэл бүхий хувилбарт санал өгч болно. Санал болгосон шийдэл тус бүрт эскиз зургийг үнийн саналын хамт ирүүлнэ.

2.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага


Нийлүүлэгч дор дурдсан шаардлагуудыг бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх;
  • Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл чиглэлээр 3 жил, барилга угсралтын чиглэлээр сүүлийн 5 жил, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх чиглэлээр 5 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
  • Холбогдох  тусгай зөвшөөрлүүдтэй байх;
  • Мэргэшсэн боловсон хүчинтэй байх;

3.

Бусад

Үнийн санал ирүүлэх оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.