Импортын барааны тээвэр зуучлагч шалгаруулах тухай
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Анунгоо ХХК

Зарласан огноо

04/12/2021

Бүртгэл хаах огноо

04/16/2021

Дугаар

AG 2021-01

1.

Анунгоо ХХК нь Турк улсаас хүнс, өргөн хэрэглээний импортын бараа тээвэрлэх эрх бүхий олон улсын тээвэр зуучлагчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч нь шалгарсан нэг болон түүнээс дээш тээвэр зуучлагчтай 2 жил хүртэлх хугацаанд гадаад тээврийн үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.  

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 5 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх;
  • Ижил төрлийн бүтээгдэхүүнийг 3-с дээш жил тээвэрлэсэн туршлагатай байх;
  • Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 500 сая төг-с дээш байх

3.

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
  • Нэр, албан тушаал: Ц. Болормаа, худалдан авалтын ахлах менежер
  • Утас: 8808-8444
  • Имэйл: transport_bid@anungoo.mn

4.

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2021 оны 04 сарын 16-ны 18.00 цагаас өмнө бүрдүүлэн цахимаар бүртгүүлнэ.
  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

5.

Тендерийн баримт бичиг бүртгүүлсэн оролцогчдод хүлээлгэн өгөх
  • Тендерийн материалыг Англи хэл дээр цахим хэлбэрээр өгнө
  • Огноо: 2021 оны 04 сарын 19-ний 14:00 цагаас өмнө

6.

Тендер хүлээн авах:
  • Хүлээн авах хаяг: Transport_bid@anungoo.mn
  • Хүлээн авах хугацаа: 2021 оны 04 сарын 30-ны 14.00 цагаас өмнө.
  Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээж үнэлнэ. Тендерт оролцогч нь баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.