Алтай 10МВт-ын нарны хавтангийн тээврийн тендер
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

М-Си-Эс Интернэйшнл ХХК

Зарласан огноо

06/22/2022

Бүртгэл хаах огноо

06/28/2022

Дугаар

ASP-0616-RFP020

1.

Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг төмөр замаар БНХАУ-аас Улаанбаатар, авто замаар Улаанбаатар-Төслийн талбай (Есөнбулаг сум, Говь-Алтай аймаг) хүртэл нарны хавтангийн тээвэр гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

2.

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • МУ-ын улсын бүртгэлийн газар хуулийн этгээдийн бүртгэлтэй байх
  • Сүүлийн 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа
  • Улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээний эрхийн зөвшөөрөлтэй байх
  • Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Тендерт оролцогчийн сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 450,000,000 төгрөгөөс багагүй байх
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд М-Си-Эс группийн болон төрийн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчөөгүй байх.

3.

Тендерт бүртгүүлэх:

Зөвхөн шаардлага хангасан оролцогч дараах материалыг 2022 оны 6 сарын 28-ны дотор урилгын 4-т заасан хаягаар илгээж тендерт бүртгүүлнэ. Захиалагч мэдээлэлтэй танилцсаны дараа тендерийн баримт бичгийг оролцогчид өгнө.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхолоо илэрхийлсэн  маягтыг 4-т заасан хаягаар холбогдон авна уу.
 

4.

Тендерийн тодруулга: 
  • Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар 2022 оны 6-р сарын 28-ны дотор хандана.
Нэр, албан тушаал: Ц.Намуун, Худалдан авалтын ажилтан
Утас: 8600-3145
Имэйл: namuun.ts@mcsi.mn
 

5.

Тендер өгөх: 

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2022 оны 06 сарын 30-ны 12:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@mcsi.mn

6.

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнинй санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.