Автомат генератор нийлүүлэх
Буцах
Төрөл

Тендер

Захиалагч

Юнител ХХК

Зарласан огноо

02/01/2023

Бүртгэл хаах огноо

02/08/2023

Дугаар

UNI23-001

1.

Ерөнхий мэдээлэл


Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг автомат генератор нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллана.

Бараа бүтээгдэхүүний төрөл Тоо хэмжээ
1 Гадна байрлах зориулалттай автомат генератор 18
2 Дотор байрлах зориулалттай автомат генератор 2

2.

Оролцогчид тавигдах шаардлага


Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Оролцогч 100,000,000₮ (нэг зуун сая) төгрөгөөс дээш эргэлтийн хөрөнгөтэй байх ба мөн энэ үйлчилгээгээ хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн чадавхтай байна.

3.

Тендерт бүртгүүлэх

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг авах эрхтэй ба 2023 оны 02 сарын 08-ны 18:00 цаг дотор uni2301@unitel.mn хаягаар доорх материалыг илгээн тендерт бүртгүүлнэ.

  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн имэйл

4.

Тодруулга

Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах бол доорх мэйл хаягаар 2023 оны 02 сарын 10-ний өдрийн 18:00 цаг дотор тодруулгын хүсэлт явуулна

Нэр, албан тушаал: Б.Ханболд, Худалдан авалтын мэргэжилтэн
Утас: 8611-6379
И-мэйл: khanbold.b@unitel.mn

5.

Тендер өгөх

Оролцогч шаардлага хангасан баримт бичгийг бүрдүүлэн доор заасан хугацаа, хаягаар ирүүлнэ. Захиалагч хугацаанаас хоцорсон, материал дутуу ирүүлсэн оролцогчийн саналаас татгалзаж буцаана.

Тендер өгөх огноо, цаг: 2023 оны 02 сарын 13-ны 11:00 цагаас өмнө
Тендер хүлээн авах хэлбэр: Цахим
Тендер хүлээн авах хаяг: procurement@unitel.mn

6.

Бусад

Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарсан бүхий л зардлыг өөрөө бүрэн хариуцна. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудал болон зөрчил үүссэн тохиолдолд М-Си-Эс Группийн Спийк-Аут хөтөлбөрөөр дамжуулан холбогдож шийдвэрлэнэ. Боломжит нийлүүлэгчдийг мэдээллээр хангах зорилгоор бидний зүгээс хүргүүлж байгаа баримт бичиг, мэдээллүүд нь нууцын зэрэглэлтэй байх ба үнийн санал өгөхөөс бусад зорилгоор хуулбарлан ашиглахыг хориглоно.