Цагийн хүрд: "Өв Эрдэнэ" хөтөлбөр

М-Си-Эс Групп 2013 онд 20 жилийнхээ ойн хүрээнд үндэсний өв, соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан билээ. УДБЭТ-тай хамтран “Уран хас”, “Учиртай гурван толгой” зэрэг 50 орчим үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн. Мөн “Монгол кино HD” төслөөр уран сайхны 182, баримтат 873 киноны дуу, дүрсийг сэргээн HD формат руу хөрвүүлсэн. Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг сурталчилж таниулах агуулгатай “Занабазарын нууц” төслийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон улам бүр өргөжүүлж, “Өв Эрдэнэ” соёлын өвийн хөтөлбөрийг санаачлан санхүүжүүлэхээр боллоо.