Тахианы мах, өндөг нийлүүлэх

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг ЮнШангри-Ла Улаанбаатар Хотел ХХК, Юнисервис солюшн ХХК, Мариотт ХХК, М-Си-Эс Проперти ХХК, Интернэйшнл Медикал Сентер ХХК болон ДДэш ТВ ХХК-д тахианы мах болон өндөг нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

No.

Багц

Төрөл

Тоо хэмжээ

1

Багц 1

Тахианы мах, кг

76,317

2

Багц 2

Өндөг, ш

651,549

*2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 12 сарын 31 хүртэл нэг жилийн хэрэглээ

Тендерт оролцогч багц тус бүр эсхүл бүх багцад тендер ирүүлж болно.

Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй 2019 он дуустал худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • Шалгаруулалт зарласан чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Зориулалтын шаардлага хангасан агуулахтай байх;
  • Зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх.
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 100 сая төг-с дээш байх
  • Захиалга 24 цагийн дотор нийлүүлэх чадвартай байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Б. Ариунсанаа

Худалдан авалт, эрсдэлийн ахлах менежер

М-Си-Эс Холдинг ХХК

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8911-7010

Имэйл:

tender1815@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2018 оны 11 сарын 30-с эхлэн 12 сарын 11-ний дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1815 тендерийн хураамж, РД: (компанийн регистерийн дугаарыг бичих)

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2018 оны 12 сарын 14-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.