Офсет хэвлэлийн компани сонгон шалгаруулах

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг офсет хэвлэлийн компани сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс дээш нийлүүлэгчтэй хоёр жил хүртлэх хугацаанд группийн хэмжээнд офсет хэвлэл бэлтгэн нийлүүлэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх
  • Офсет хэвлэл, үйлдвэрлэлийн чиглэлээр сүүлийн 3 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна.
  • Улаанбаатар хотод уг чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий өөрийн үйлдвэртэй байна.
  • Өөрийн эзэмшлийн түгээлтийн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх
  • Захиалгын тоо хэмжээ, нийлүүлэлтийн хугацаа, загвар хийц дээр уян хатан байх
  • Захиалга хариуцсан тусдаа ажилтантай байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, Худалдан авалт, эрсдэлийн удирдлагын ахлах ажилтан

Хаяг:

15-р давхар, Сэнтрал тауэр,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Утас:

8810-6700

Имэйл:

Tender1905@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2019 оны 05 сарын 17-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1905 тендерийн хураамж

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2019 оны 05 сарын 29-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.