Импортын барааны тээвэр зуучлагч шалгаруулах

1. Захиалагч эрх бүхий олон улсын тээвэр зуучлагчийг импортын (Казахстан, Турк, Испани) барааны тээвэр зуучлагч сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нэг болон түүнээс тээвэр зуучлагчтай 2 жил хүртэлх хугацаанд гадаад тээврийн үйлчилгээ үзүүлэх мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.  

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 5 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх;
  • Ижил төрлийн бүтээгдэхүүнийг 3-с дээш жил тээвэрлэсэн туршлагатай байх;
  • Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй байх
  • Сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого 500 сая төг-с дээш байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Д.Билгүүндарь                                  

Худалдан авалтын ажилтан

Хаяг:

Анунгоо ХХК, М-СИ-ЭС Анун төв, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-17060, Монгол улс

Утас:

Утас: +976-77115511 Гар утас: +976-88779800,

Имэйл:

Transport_bid@anungoo.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2019 оны 05 сарын 02-ний 18.00 цагаас өмнө бүрдүүлэн цахимаар бүртгүүлнэ.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Дансны нэр:

Анунгоо ХХК

Дансны дугаар:

415007333

5. Тендерийн баримт бичих бүртгүүлсэн оролцогчдод хүлээлгэн өгөх

  • Тендерийн материалыг Англи хэл дээр цахим хэлбэрээр өгнө.
  • Огноо: 2019 оны 05 сарын 03-ны 10:00 цагаас өмнө

6. Тендер хүлээн авах:

  • Хүлээн авах хаяг: Transport_bid@anungoo.mn
  • Хүлээн авах хугацаа: 2019 оны 05 сарын 17-ны 14.00 цагаас өмнө.

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээж үнэлнэ

7. Тендерт оролцогч нь баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.