Даатгалын үйлчилгээ үзүүлэх тендер

1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг М-Си-Эс группт дараах даатгалын багц үйлчилгээ үзүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Энэхүү тендер нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ, үүнд:

Багц 1

Тээврйин хэрэгслийн бүрэн даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (хуулийн дагуу)

Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал буюу ачааны даатгал

Жолоочийн гэнэтийн ослын даатгал

Багц 2

2.1  Хөрөнгийн даатгал (хөргөлтийн тоног төхөөрөмж)

Тендерт оролцогч нэг эсвэл бүх багцад санал өгч болно. Захиалагч шалгарсан 2 хүртэлх нийлүүлэгчтэй хоёр жилийн хугацаанд гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • Даатгалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
  • Монгол Улсын 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг, салбар төлөөлөгчтэй байх
  • Өөрийн болон гэрээт засварын газартай байх 

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал:

Н. Цолмонгэрэл, Худалдан авалт, эрсдэл хариуцсан ахлах ажилтан

Хаяг:

Сэнтрал тауэр, 15-д давхар,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот

Имэйл:

Tender1904@mcs.mn

Утас:

8810-6700

 

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2019 оны 05 сарын 3-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтанд оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй 50,000 төгрөгийн хураамж төлсөн баримт

Дансны нэр:

М-Си-Эс Холдинг ХХК

Банк:

Худалдаа Хөгжлийн Банк

Голомт Банк

Дансны дугаар:

499026735

1102036493

Гүйлгээний утга:

MCS1904 тендерийн хураамж [компанийн регистерийн дугаарыг бичих]

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2019 оны 05 сарын 08-ны 12:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.