MBC болон Гоёо компанийг зарсан шалтгаан юу байв?

Манай орон шиг жижиг зах зээлд салбаруудыг төрөлжүүлэх, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг татах, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрэгтэй гэж үзээд нэлээд судалж байж гаргасан шийдвэр. Манай Группийн бизнесийн хөгжлийн бодлогын дагуу хийгддэг инженеринг дэд бүтэц, мэдээлэл харилцаа холбоо, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт илүү төвлөрөх бүтэц, зохион байгуулалтын ончтой өөрчлөлт, шинэчлэлтийн нэг гэж ойлгож болно.