М-Си-Эс Интернэйшнл компани 200 гаруй инженерингийн төсөл хэрэгжүүлжээ

by admin on Mon, Dec 17 2018 05:00:00

М-Си-Эс Группийн ууган компани болох “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн хамт олон энэ өдрүүдэд 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Анх 1993 онд эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аливаа өөрчлөлт шинэчлэлтэд идэвхтэй оролцон өдгөө улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний тэргүүлэх инженеринг компани болон хөгжжээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус компанийн хамт олон орчин үеийн техник технологи бүхий цогц шийдлийн хүрээнд нийт 200 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ онд л гэхэд Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг 85 МВт-аар нэмэгдүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Тодруулбал, 2018 онд Замын-Үүд гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц, Сайншанд салхин парк 55 МВт-ын салхин цахилгаан станц, Хөшигийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станцын төслийг тус тус хэрэгжүүллээ. Инженерингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ч мөн ухамсарлан 25 жилийнхээ ойг тохиолдуулан салбарын боловсон хүчинг бэлтгэж буй ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн лабораторийг дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн засч тохижуулан хүлээлгэн өгсөн билээ.