Энержи Ресурс ХХК сүүлийн гурван жилд 6.2 тэрбум төгрөг хандивлажээ

by admin on Tue, Jan 15 2019 05:00:00

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд дурдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй уул уурхайн компаниуд:

  • 2016 онд 24,2 тэрбум төгрөгийн, 
  • 2017 онд 29,6 тэрбум төгрөгийн хандивыг хувь хүн, албан байгууллагуудад олгосон байна.

Уул уурхайн компаниудын хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсэн бөгөөд топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж, Энержи Ресурс ХХК удаалж байгаа юм.

Уул уурхай эрхлэгч компаниудын хандивын зарцуулалт нь тухайн уурхай үйл ажиллагаа явуулж буй орон нутагт, тухайлбал сумдад илүүтэй төвлөрч байна. Энержи Ресурс ХХК нь үйл ажиллагаа эрхэлж буй Өмнөговь аймаг, Цогтцэций суманд Орон нутгийн жижиг бизнесийг дэмжих төсөл, Эмэгтэй операторуудыг бэлтгэх төсөл, Орон нутгийн багш нарыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийг тогтмол амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2018 онд “Говийн таван гайхамшиг”, “Ид шидийн орон-2”, Говийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн нярайн тасгуудад туслах зэрэг төсөлд 1.5 тэрбум төгрөг хандивласан юм.