Энержи Ресурс компанийн орлого 20 хувиар өсчээ

by admin on Mon, Aug 26 2019 04:00:00

Энержи Ресурс компани 2019  оны эхний хагаст нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 орчим хувиар өсч, 325.6 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 870 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Компанийн нийт ашгийн хэмжээ эхний хагас жилд 129.9 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 347 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны эхний хагас жилийнхээс 20 орчим хувиар өсөлт үзүүлэлт юм. Мөн хувь эзэмшигчдэд хамаарах ашгийн хэмжээ  өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 60 орчим хувиар өсч, 47.1 сая ам.долларт хүрлээ. Бид зөвхөн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолдог. Энэ утгаараа коксжих нүүрсний экспортын үнийг Монголдоо хамгийн өндөр тогтоож ирсэн. 2019 оны эхний хагаст баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнэ тонн тутамд дунджаар 147 ам.доллар байсан юм.