М-Си-Эс-чүүд 130900 цагийн сургалтанд хамрагджээ

by admin on Mon, Mar 25 2019 04:00:00

Манай улсын хувийн хэвшлийн томоохон ажил олгогчдын нэг нь М-Си-Эс Групп юм. Тус Группт хөдөлмөрийн бүхий л насны, боловсрол, ажил мэргэжил өөр өөр 9000 орчим хүн ажилладаг. М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал 25 жилийн түүхийнхээ талаар ярихдаа, “Бид байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олны уур амьсгал, хоорондын харилцаагаа элэгсэг дулаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн нь өнөөдрийн бидний амжилтын үндэс байсан юм байна” хэмээн онцолсон. Үнэхээр ч М-Си-Эс Групп нь хамтын үнэт зүйлс, хамтын итгэл найдвар, намтын ойлголцолд суурилсан байгууллага юм. Энд хүмүүс хэрхэн ажиллах, харилцах зан үйлийг чиглүүлдэг биет бус хөрөнгө болох байгууллагын соёлыг туйлын эрхэмлэн үздэг. Тиймээс ч мэргэшсэн өндөр чадавхитай, санал санаачилгатай, багийн сэтгэлгээтэй, өөриймсөг, үнэнч шударга зарчмыг баримталдаг ажилтнуудыг төлөвшүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ бодлогынхоо хүрээнд ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх дотоод болон гадаад сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулж ирсэн. Өнгөрөгч 2018 онд гэхэд давхардсан тоогоор 11,900 ажилтан дунджаар 11 цагийн сургалтанд хамрагдсан байна. М-Си-Эс Академи буюу Группийн Сургалт хөгжлийн алба нь мэргэжлийн болон ерөнхий ур чадварын 30 гаруй сургалтыг зохион байгуулж, группийн үнэт зүйлсийг түгээн хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн байгууллагын чадавхийг хөгжүүлэх, группийн эрхэм зорилгыг дэмжин ажилладаг билээ. Тус Академиас жилд 150 орчим сургалт явуулж, 9820 хүн/өдөр цагийг сургалтад зарцуулжээ.