М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин компаниуд Мерседес Спринтер, Мицубиши Фусо автомашинаар парк шинэчлэлт хийлээ

by admin on Tue, Jun 18 2019 04:00:00

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан үйлдвэрээс шинээр гарсан автомашин худалдан авч автомашины парк шинэчлэлтээ хийж ирсэн билээ. Бизнесийн үйл ажиллагаагаа дэмжих, өсөлтийг хангах зорилгоор энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай Мицубиши Фусо, Мерседес Бенз Спринтер маркийн 11 ширхэг автомашиныг “МСМ Групп” ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-ийн жолооч нарт түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо.

“МСМ Групп” ХХК нь Мицубиши Фусо болон Мерседес Бенз Спринтер автомашинуудыг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан Захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон, Герман улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгсөн болно. Эдгээр автомашин нь 2018 оны шинэ загвар бөгөөд Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд уг машины Монгол дахь анхны хэрэглэгчид болж байгаа аж. Германы Даймлер компанийн Спринтер загвар нь хотын төвөөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэх түгээхэд тохирсон, өндөр чанартай, шилдэг автомашин юм.