М-СИ-ЭСЧҮҮД АВЬЯАСТАЙ

by admin on Tue, Nov 27 2018 05:00:00

М-Си-Эс Группийн 25 ойн хүрээнд зохион байгуулсан “MCS Got Talent” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээний зохион байгуулагчаар М-Си-Эс Эстэйтс ХХК ажиллаж, группийн харьяа 20 гаруй компанийн авьяаслаг залуус оролцож, авьяас чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөн байна. “Авьяаслаг М-Си-Эсчүүд” тэмцээнийг МУГЖ Ц.Чулуунбат, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр (Ука) нар шүүгчээр ажиллаж, “Авьяаслаг Монголчууд” шоуны нэг болон хоёрдугаар улирлын хөтлөгчид Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар хөтөлж явууллаа. Тэмцээний дүн гарахад “Түрүүлж алхана” уриатай ICT №1 компани Юнител Группийн баг тэргүүн байр эзэлж, “Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор” боловсрол сургалтын байгууллага дэд байр, Юнисервис Солюшн ХХК гутгаар байранд тус тус шалгарлаа. Түүнчлэн "Энержи Ресурс" ХХК-ийн Үндэсний хөгжмийн хамтлаг, “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн ажилтан С.Одбаяр, М ХХК-ийн ажилтан М.Мөнх-Абдул, Анунгоо ХХК-ийн ажилтан З.Аззаяа, "Эрчим сүлжээ" ХХК-ийн ажилтан Б.Шинэбаяр нар онцгой авьяасаараа тодрон шүүгч, хөтлөгчдийн нэрэмжит шагналын эзэд боллоо.