МЭДЭГДЭЛ

by admin on Mon, Feb 18 2019 05:00:00

МЭДЭГДЭЛ

М-Си-Эс Группийг Хөгжлийн банкнаас 385 тэрбум төгрөгийн зээл авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарт хамаатуулан гүтгэх боллоо. Хөгжлийн банкнаас М-Си-Эс Групп нь зээл авч байгаагүй, тус байгууллагатай төлбөр тооцоогүй болно.

Хөгжлийн банктай холбож байгаа АСЕМ Вилла хотхоны төслийн зээлийг Скай Резорт ХХК нь өөрийн хөрөнгийг барьцаалан Худалдаа Хөгжлийн банкнаас авсан. Арилжааны зээлийн хүүгээ цаг хугацаанд нь төлж, үндсэн зээлийг графикт хугацаанаас түрүүлж барагдуулаад явж байна.

Тус Группийн аливаа үйл ажиллагаа, банкнаас зээл авах олгох шийдвэр, түүний эргэн төлөлтөд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарын оролцоо байгаагүй, нөлөө үзүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье.

                                     М-Си-Эс Группийн Хэвлэлийн Алба